ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

БИТҮҮ ЗАХ 12 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 142

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод баригдаж байгаа 4,2 тэрбум төгрөгийн өртөгтэй битүү захын барилгын ажлын гүйцэтгэл дуусаагүйн  улмаас  ашиглалтад орох хугацаа хойшилсоор байна.

Битүү захын ажил 2013 онд эхэлсэн боловч хөрөнгө оруулалтын санхүүжилтын улмаас дөрвөн жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд гүйцэтгэгч компани 10 сарын нэгэнд хүлээлгэн өгнө гэсэн боловч угсралтын ажил дуусалгүй өвлийн сартай золголоо. Мөн битүү захыг барих төсөвт дулаан, бохир, эрчим хүчний асуудлыг тусгаагүйн улмаас орон нутгийн төсвөөс эхний ээлжинд шийдвэрлэн ажиллаж байна. Бохирыг зөөврийн аргаар шийдэж байгаа бөгөөд дээрх ажил 12 сард дуусна. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэгч "Ган" компанийн  хамт олон Завхан аймгаас хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд дотоод заслын ажил хийгдэж байгаа гэнэ.