ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

ГАНТИГ БОРЖИНГООР БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭНЭ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 160

Хөвсгөл аймгийн ИТХ-ын тогтоолоор чулууны үйлдвэр байгуулах шийдвэр гарч Орон нутгийн өмчийн газраас "Хоймор нутгийн чулуу" гэдэг компани байгуулжээ.

Сэндвичэн материалаар барьж байгаа үйлдвэрийн барилга угсралтын ажил 50 гаруй хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 15 гэхэд ашиглалтад орох аж. Тус үйлдвэрийг 403 сая төгрөгөөр барьж байгаагаас 150 саяар нь чулуу зүсэх тоног төхөөрөмжийг БНХАУ-аас авч байгаа гэнэ. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор тус аймагт их хэмжээний нөөцтэй байгаа боржин, гантиг чулууг боловсруулан ашиглаж зах зээлд гаргаснаар аймаг орон нутагт орох орлого нэмэгдэх төдийгүй ажлын байр нэмэгдэх, аялал жуулчлалын зорилгоор бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн борлуулах ажээ.