ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Арбулаг сумын ИТХ-ын тэргүүлэгчид Төрийн ордонтой танилцлаа

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 636

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн урилгаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид төрийн ордонтой танилцлаа. Арбулаг сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн ордон дахь Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн энэ үеэр Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчдийн сууж байсан өрөөтөй танилцав. Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас нэрт соён гэгээрүүлэгч Жамцын Бадраа, нэрт төвд судлаач, доктор Л.Хүрэлбаатар, СГЗ яруу найрагч, доктор Ч.Дагвадорж нарын хэл бичиг, түүх соёлын алдартнууд төрөн гарчээ.

 Тус сумын нийт хүн амын 72 хувь нь хувийн мал аж ахуй эрхэлдэг, 28 хувь нь сумын төвд амьдран суудаг. Зам дэд бүтэц бүрэн хөгжөөгүй томоохон компань, хоршоо, аж ахуйн нэгж, ЖДҮ хөгжөөгүй ажлын байр дутагдалтай байдаг улмаас шилжилт хөдөлгөөн  гарч байна. Иймд 2013 оноос төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ЖДҮ-ийг олноор бий болгох мах,  сүүний фермерийн аж ахуйг түлхүү дэмжиж хөгжүүлэх ажлын байрыг нэмэгдүүлэх, барилгын үйлдвэрлэлийн хөгжүүлэх замаар хүн амын механик бууралтыг багасгах бодлого баримтлан ажиллахаар төлөвлөгөө боловсруулж байгаа юм. Сумын хүн амын 58.0 хувь нь залуучууд болон дунд насныхан 34.1 хувь хүүхэд 7.9 хувь тэтгэвэрийн насны хөгшид байна.

Сумын хэмжээгээр нийт 222736 мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 3769 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 2 хувийг эзэлж байна. 558 малчин өрх, 265 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 72 хувийг эзэлж байна. Сумын хэмжээгээр жилд 33 га талбайд үр тариа, 3.0 га талбайд төмс, хүнсний ногоо, 30.0 га талбайд тэжээлийн ургамал тариалж 20 тонн үр тариа, 5.0 тонн төмс, 100 тонн тэжээлийн ургамал хураан авсан судалгаа байдаг.