ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

ХӨВСГӨЛ АЙМГИЙН 5 СУМАНД “НОГООН АЛТ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 225

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Ногоон алт” төсөл нь бэлчээрийн менежментийг сайжруулах зорилготой юм. Төсөл Монгол улсын хэмжээнд 2017-2020 он хүртэл хэрэгжих юм. Төслийн багийнхан 5-дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймагт ажиллаж “Бэлчээр ашиглагчдын зөвлөгөөн”-ыг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр малчдад бэлчээрийн даацыг зөв хуваарилах, малчдын эдийн засгийг бэхжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнийг өсгөх, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр өөрийн гэсэн бренд бүтээх зэрэг асуудлуудыг ярилцсан байна.

“Ногоон алт” төсөл нь 2016 онд Арбулаг, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул сумдад хэрэгжиж байсан бол энэ жил шинээр Цагаан-Уул, Цэцэрлэг сум нэмэгджээ. Зөвлөгөөний үеэр аймгийн удирдлагууд Монголын бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулжээ.