ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан цаатнуудын ахуй амьдралтай танилцав

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1288

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Баруун тайгын цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцлаа. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин суудаг цаатнууд улсад ажил хөдөлмөр эрхэлдэггүй учир улсаас олгох тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чаддаггүй ч халамжийн үйлчилгээнд хамруулах боломжтой байдаг. Тийм ч учраас өнгөрсөн зургадугаар сараас эхлэн тайгад амьдардаг 18 хүртэлх насны хүүхдэд хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгож эхэлсэн нь цаатан иргэдийн өрхийн орлогод сайнаар нөлөөлж эхэлжээ.

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийт 317 уйгар иргэн амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Эдгээр иргэдийн дийлэнх хувийг балагш, соён овгийнхон эзэлж байна. Нийт уйгар иргэдийн 173 нь талд, 144 нь тайгад амьдарч байна. Тус суманд уйгар иргэд баруун болон зүүн тайгад хуваагдан амьдарч байгаагаас зүүн тайгын бүсэд 101 иргэн, баруун тайгын бүсэд 156 иргэн амьдарч байна.  Сүүлийн жилүүдэд холбоо харилцаа сайжирч, улс орны мэдээ мэдээллийг цаг алдалгүй авдаг болсон талаар яриад. Цаатан хүүхдүүдийн сурах орчин нөхцлийг сайжруулах, ялангуяа Цагааннуур сумын сургуулийн дотуур байрыг шинээр барьж, хүүхэд сурч, амьдрах орчныг сайжруулж өгөхийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас хүслээ.

 

 

2003 онд 600 хүрэхгүй цаа буга тоологдож байсан бол 10 жилийн дараа гэхэд энэ тоо 2.3 дахин нэмэгджээ. Тодруулбал энэ онд зүүн тайгад цаа буга харьцангуй цөөн  бөгөөд  315,  баруун тайгад 1071 нийт  Цагаануур суманд     1425 цаа буга тоологдсон байна. 
Сумын төвийн  12 жилийн ахлах сургуульд нийт 151 уйгар хүүхэд суралцаж байгаа бөгөөд дотуур байранд 34 хүүхэд амьдардаг байна.