ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

ОЙН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙГ ОРОН НУТАГТ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ.

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 279

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас “Ой бүхий аймгуудын биологийн хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.

Төсөлд таван аймгийн 101 нөхөрлөл хамрагдаж байгаа юм. Үүн дотор Хөвсгөл аймгийн Түнэл, Цагаан-Үүр, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Бүрэнтогтох гэсэн зургаан сумын 24 нөхөрлөл хамрагджээ. Төслийн зүгээс ээлжит зөвлөгөөний Хөвсгөл аймагт зохион байгуулсан байна. Энэ уулзалт зөвлөгөөний гол зорилго нь төслийн үйл ажиллагааны талаар болон төрөөс ойг хамгаалах, эзэмшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар сум, орон нутгийн удирдлага, төр захиргааны байгууллага, ойн нөхөрлөл, мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллүүдийг ижил мэдээллээр хангах юм. Мөн цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан санал бодлоо солилцож, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулахаар ярилцлаа.