ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 281

Aймгийн Онцгой комиссын энэ оны хоёрдугаар хуралдаан болж хаваржилтын байдлын талаар авч хэлэлцлээ. Аймгийн хэмжээнд 50 гаруй мянган толгой мал хорогдсон бөгөөд хамгийн их мал хорогдсон нь Цэцэрлэг суманд бөгөөд 22500 мал хорогдсон байна.

 

Өнөөдрийн байдлаар 9 суманд мянгаас дээш толгой мал, нэг суманд 20 мянгаас дээш мал хорогджээ. Малын хорогдол их гарч байгаа сум багийн нарийвчилсан судалгааг гаргаж, хаваржилт хүндэрсэн баг болон отрын бүсэд яваа нярай хүүхэд, жирэмсэн эхчүүдийн тухай мэдээллийг тодруулан баасан гарагт болох дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болов. Мөн хаваржилт хүнд байгаа сумдад ажиллах аймгийн Онцгой комиссын ажлын хэсгийг байгуулах үүргийг аймгийн Засаг дарга Л.Ганболд өглөө. Хөвсгөл аймаг оны эцсээр 5 сая 89 мянга гаруй толгой мал тоолуулсан бөгөөд нийт мал сүргийн 1 хувь нь хорогдоод байгаа ажээ.