ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

ЭРХҮҮ МУЖИЙН СЭТГҮҮЛЧИД ХӨВСГӨЛ ДАЛАЙД "PRESS FISH-2017" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 280

Хөвсгөл далайг зорих жуулчдын цуваа хэдий нь эхэлжээ. Ирэх долоо хоногт хойд хөршийн сэтгүүлчид Хөвсгөл нууранд "PressFish-2017" тэмцээнд оролцохоор цуглах гэж байна.

Сэтгүүлчид ажил мэргэжлээрээ уралдахаас гадна загас агнуурын төрлөөр өрсөлдөнө гэдэг нь хэн бүхэнд содон сонсогдож байгаа юм.  3 дахь удаагийн энэ тэмцээнд 8-10 баг оролцоно. баг тус бүр 3 хүний бүрэлдэхүүнтэй. 3 цагийн хугацаанд хамгийн олон загас барьж чадсан баг аварга болно. энгийн дүрэмтэй энэ тэмцээнд сэтгүүлчдээс гадна тэдний уншигчид, үзэгчид ч хамрагдах боломжтой. Мөн Монголын сэтгүүлчдийг ч энэ тэмцээнд баг бүрдүүлэн оролцоно гэдэгт итгэж байгаагаа Эрхүүгийн талаас илэрхийлж байлаа. Мэдээж өрсөлдөхөөс гадна найзалж нөхөрлөх, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, туршлага солилцох зэрэг олон ач холбогдол энэ тэмцээнд бий.