ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

ЦЭРЭГЖСЭН БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮНДЭТГЭЛИЙН ЖАГСААЛ БОЛЛОО

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 257

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жил, Монгол цэргийн баярын өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хотгойдын баатар Чингүнжавын талбайд цэрэгжсэн байгууллагуудын хүндэтгэлийн жагсаал боллоо.

 

Уг арга хэмжээнд аймгийн удирдлагууд оролцож нийт бие бүрэлдэхүүнд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Жагсаалын үеэр хилийн цэргийн 0257-р ангийн албан хаагчид туг заллаа. Хөвсгөл аймагт жилд 50 орчим залуус гэрээт цэргийн албанд элсдэг байна. Харин өнөөдрийн байдлаар 36 цэргийн албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд эх орон, төрөлх нутгаа төлөөлөн оролцож байна. Монгол цэргийн баярын өдөрт зориулан зохион байгуулсан марш тактикийн тэмцээний шилдгүүдэд энэ үеэр шагнал гардууллаа.Марш тактикийн тэмцээнд 8 байгууллага оролцсоноос Хилийн цэргийн 0257-р ангийн дэслэгч Н.Хүрэлбаатар ахлагчтай 2-р баг тэргүүлжээ.