ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Мод түлдэг сумдыг нэгдсэн халаалтад холбох шаардлагатай

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 649

Хөвсгөл аймаг 23 сум 1 тосгонтой. Эдгээр бүх сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн бүх байгууллагууд өвөлдөө мод түлж үйл ажиллагаагаа явуулдаг. Зөвхөн нэг сум жилдээ 2000 машин түлээ түлдэг гэсэн дундаж тоон үзүүлэлт  гардаг байна. Гэтэл ойн санг хамгаалах, ойн хортон шавьжтай тэмцэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, иргэд таримал ойг тарьсан тохиолдолд төрөөс урамшуулах зэрэг өнгөрсөн 2013 оны УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын нэр бүхий гишүүдийн санаачлан батлуулсан ойн тухай хуультай  зөрчилдөж байгааг хууль санаачлагч ярьж байна. 

Зөвхөн Хөвсгөл аймаг гэлтгүй ойтой бүх аймгийн сумдад нойтон модоор түлшээ бэлтгэх үзэгдэл нийтлэг байгаа. Энэ байдлаас гарахын тулд төр өөрөөсөө эхлээд ногоон болох байгаль орчиндоо ээлтэй бодлого явуулах нь иргэдийг ойруугаа ханцуй шамлан орохгүй байхад үлгэр дууриал болно. Үүний тулд төрийн байгууллагуудаа нэгдсэн халаалтын горимд шилжүүлж ойролцоох нүүрсний уурхайн үйл ажиллагааг сэргээх шаардлагатай хэмээн үзэж байгаа юм. Жишээлбэл Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвөөс 16 км-т орших Мунгашийн нүүрсний уурхай Тусгай хамгаалалтын газар нутгийн бүсэд хамаардагучраас нүүрс татах, ашиглах боломжоор хязгаарлагддаг зэрэг нь нүүрсээр нэгдсэн халаалтыг шийдвэрлэхэд хүндрэл учирдаг байна. 

 Нөгөө  талаас иргэдийг унанги, шатсан хожуул, хатсан модыг түлшиндээ ашигла гэдэг боловч уулын оройд, тагтанд байгаа унанги, хорхойд идэгдсэн, шатсан модыг авахад хүндрэл учирдаг байна. Тиймээс ойн зам гаргахад төрөөс анхаарч, түлшинд ашиглах ойн судалгаа гаргахад тодорхой хөрөнгө зарцуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Ингэснээр иргэд заавал ургаа нойтон модыг түлшиндээ хэрэглэж, байгаль орчноо сүйтгэхгүй байх боломж бүрдэх юм.