ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Мөрөн-Тосонцэнгэлийн зам ирэх 10 дугаар сард ашиглалтад орно

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 996

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Мөрөн-Тосонцэнгэлийн хатуу хучилттай авто замын ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Тус замын ажил өнөөдрийн байдлаар Газар шорооны ажил 84 хувьтай, хиймэл байгууламжийн ажил 50 хувьтай, нийт ажлынхаа 36 хувийг хийж гүйцэтгээд байна. 2012 оны 5 дугаар сард хийсэн гэрээндээ   2013 оны 10 дугаар сарын 30 нд хүлээлгэж өгөхөөр тусгаж өгсөн бөгөөд хугацаандаа хүлээлгэж өгөх бүрэн боломжтой гэж компанийн инженерүүд хэлж байна. Мөн ойролцоо сумын том оврын шороо зөөх зориулалтын машинтай 10 гаруй иргэдтэй гэрээ хийж замын ажилд оролцуулж байгаа юм байна. Мөн замын хөвөө хийх зэрэг туслах ажлуудыг нутгийн иргэдийг цалинжуулан гүйцэтгүүлэх боломжтой гэдгийг хэллээ. Замын өргөн 10 м, зузаан нь 80-аас дээш тоннын даацтай авто машин явахад зориулагдсан, Замын ажилд 18 карьер ажиллуулдаг. Энэхүү замыг барьж дуусахаасаа өмнө байгалийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан компанийн удирдлагуудад санууллаа.