ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Зам дагаж Хөгжил ирнэ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 720
  • Хөвсгөл аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил хэд хэдэн Засгийн газрын нүүр үзэж Улаанбаатар-Булган-Уньтын чиглэл хүрээд зогсонги байдалд оров. 2012

    онд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлагаар уг замыг Мөрөн хотоос тосгуулж тавих ажил эхэлж, эхний ээлжийн Мөрөн-Тосонцэнгэлийн хатуу хучилттай зам ашиглалтад оржээ. 2014 онд УИХ-ын гишүүд, Засгийн газар, Зам тээврийн яамны хүчин зүтгэл, Замын компаниудын идэвх чармайлтаар Мөрөн-Улаанбаатарыг холбосон хатуу хучилттай зам бүрэн ашиглалтад орж нийгэм, эдийн засгийн болоод аялал жуулчлал хөгжих сайхан боломж бий болов.