ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

“Оюунлаг Хөвсгөлчүүд” оюутны тэтгэлгийг 3 дахь жилдээ олголоо.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 720

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн оюутнуудад  “Оюунлаг Хөвсгөлчүүд” оюутны тэтгэлгийг 3 дахь жилдээ олгож байгаа бөгөөд  нийт 280 орчим оюутан энэхүү тэтгэлэгт хамрагджээ.  Тэтгэлэгт хамрагдах оюутныг шалгаруулахдаа их дээд сургуульд суралцаж байгаа голч дүнгийн үзүүлэлт, сурлага, спорт, урлагийн  амжилт, нийгмийн чиглэлийн ажлуудад оролцсон байдал,  гадаад дотоодын олимпиадад амжилт үзүүлсэн байдал, амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, 2-оос дээш оюутантай өрхийн оюутан зэрэг олон шалгуур үзүүлэлтийг харьцуулан оюутнуудаа шалгаруулдаг журамтай. УИх-ын гишүүн Л.Энх-Амгалангийн цалингаараа байгуулсан уг тэтгэлгийн сангаас тэтгэлэг хүртэж байсан олон оюутан сургуулиа төгсөж төрөлх нутагтаа ажиллаж байгаа бөгөөд сум орон нутгаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа талаар онцолж байсан. Хөвсгөл аймгаас нийт 11.000 орчим оюутан нийслэл болон бусад аймгуудад байгаа их дээд сургуульд суралцдаг байна. Тэдний ихэнх нь дотуур байранд амьдардаг, мөн дотуур байранд орж чадалгүй байр хөлслөх нөхцөл байдал үүсдэг. Сургалтын төрийн санд тэр бүр хамрагдах боломж байдаггүй зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн оюутны тэтгэлэг ихээхэн нэмэр болдог гэж эцэг эхчүүд ярьж байна. Эрхэм гишүүн жил бүр шинээр оюутан болж байгаа залуучуудад “Оюутан дүү нартаа хүргэх зөвөлгөө” нэртэй номыг хэвлүүлэн хүргүүлэх, Оюутнуудад цогц , сертифекаттай сургалтуудыг ивээн тэтгэн явуулах, урлаг, спортын наадмуудыг уламжлал болгон зохион байгуулах, ахлах ангийн сурагчдад “амжилтад хэрхэн хүрэх вэ”, “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ” зэрэг цуврал лекцүүдийг уншдаг сайхан уламжлал тогтсон байна.