ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөл аймгийн Оюутан залуучуудын аварга шалгаруулах спортын наадам эхэлнэ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 2739

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн ивээл дор гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй

Хөвсгөл аймгийн  оюутан залуучуудын аварга шалгаруулах “Спортын наадам” -ын удирдамж

Зорилго:

-  Хөвсгөл аймгийн оюутан залуучуудын эв нэгдэл хамтын хамтын ажиллагааг бэхжүүлэх.

-  Чөлөөт цагаа найз нөхөд нутаг орныхонтойгоо үр бүтээлтэй өнгөрүүлж спортоор хичээллэх боломжийг олгох.  

-  Спортын шилдэг баг тамирчидыг шалгаруулж оюутны шигшээ баг бүрдүүлэх.

Уриалга:  Архи, тамхи, хорт зуршилгүй эрүүл орчинд спортоор хичээллэцгээе”

Тэмцээний төрөл: Сагсан бөмбөг, Гар бөмбөг,  Шатар, Теннис   “эрэгтэй, эмэгтэй”

Хэзээ: 2014 оны 12 сарын 06,07

Хаана: МУБИС-ийн тамирын сургуулийн 2 спорт зааланд зэрэг явагдана.

Хамрах хүрээ: Хөвсгөл аймгийн албан ёсны харъяат МСҮТ, Коллеж болон их дээд сургуулийн бакалаврын түвшний өдрийн ангийн оюутан. Нэг сумаас тус бүр эрэгтэй, эмэгтэй нэг баг оролцоно.  Мөрөн сумын сургууль тус бүрээс 1 баг оролцох эрхтэй.

Бүртгэл:

2014 оны 11 сарын 28-29-ний өдрүүдэд Төв шуудангийн баруун  хойно байрлах Практикал даатгалын 503 тоот өрөөнд  10:00 цагаас 18 цагийн хооронд явагдана.

Бүрдүүлэх материал:

-  Баг тамирчидын мэдүүлгийг http://youngleader.mn/index.php/news/y1/155 линкээс татаж аван бөглөх иргэний үнэмлэхний хуулбар

-  3х4 цээж зураг файл хэлбэрээр   /сүүлийн 6 сар дотор авахуулсан зураг байх/ 

-  Оюутны үнэмлэхний хуулбар, эсвэл сургуулийн тодорхойлолт

Техникийн зөвлөгөөн: 2014 оны 11 сарын 30 -ны 12 цагаас МУИС-ийн хичээлийн 2-р байранд болно. . Жич: Зөвхөн багийн ахлагч нар ирэхийг анхаарна уу..

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа: 2014 оны 12 сарын 06-ны 12 цагаас болно.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр:

-  -УИХ-гишүүн, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга Л.Энх-Амгалангийн 3 дахь жилдээ  зохион явуулж буй  “Оюунлаг Хөвсгөлчүүд-2014” оюутны тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн шилдэг 60 оюутандбатламж гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.

  -Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээний бөхчүүд,  Хөвсгөл аймгаас төрөн гарсан урлаг спортын алдартнууд оролцоно.
  -  Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ баг Хөвсгөл аймгийн оюутан залуучуудаас бүрдсэн шигшээ багтай үзүүлэх тоглолт хийнэ.

Тэмцээнд оролцох багуудад тавигдах шаардлага:

-  Тэмцээнд оролцох баг тамирчид тоглолтын жигд хувцас , хувийн дугаартай байна.

-  Баг тамирчид тоглолтын хувцсан дээрээ өөрсдийн сумын нэр логотой байна. Аж ахуй нэгж байгууллагыг сурталчилж  болно.

-  Маргаан гарсан тохиолдолд тэмцээний шүүгчийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж ямар нэгэн асуудлаа  багийн ахлагч ерөнхий шүүгчид бичгээр хүргүүлнэ.

-  Сагсан бөмбөг гар бөмбөгийн тэмцээнд оролцогч эрэгтэй эмэгтэй баг тус бүр 10 хүний бүрэлдэхүүнтэй байна

- Нэг сумаас эрэгтэй эмэгтэй тус бүр шигшээ нэг баг оролцох эрхтэй-  Согтууруулах, ундаа, архи, тамхи хэрэглэсэн болон хэв журмын зөрчил гаргасан тамирчныг  /баг/  тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авна.

-  Шатар теннисний тэмцээнд сум тус бүрээс эрэгтэй эмэгтэй 1 тамирчин оролцох эрхтэй ба бүртгэлийн хураамж 1500₮.

Сагсан бөмбөг гар бөмбөгийн тэмцээнд оролцогч багуудын бүртгэлийн хураамж 15,000₮ “

-  Тэмцээнд оролцож буй тамирчид иргэний үнэмлэх, оюутны үнэмлэхээ биедээ авч явах ба шаардлагатай тохиолдолд шалгуулах үүрэгтэйг анхаарна уу?

-  Өөр аймгийн харъяалалтай тамирчин багтаа оруулсан тохиолдолд тухайн багийг тэмцээнээс шууд хасна.

 

Шагнал урамшуулал:

Тэмцээний төрөл тус бүр

1-р байр: Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр: Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

3-р байр: Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

Сагсан бөмбөг, гар бөмбөгийн эрэгтэй эмэгтэй төрөл тус бүр шилдэг тоглогчийг шалгаруулж алтан медаль өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

Спортын 4-н төрлийн нийлбэр дүнг бага онооны системээр байр эзлүүлж шилдэг сумыг шалгаруулж шилжин явах цом, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулна. Багийн дүнгээр 3 дараалан түрүүлсэн тохиолдолд шилжин явах цомыг үүрд хадгалуулна.

Тэмцээний ерөнхий шүүгчээр: Сагсан бөмбөгийн ОУХМ, Монгол улсын дээд лигийн 3 удаагийн аварга 1 удаагийн тэргүүн тоглогч Ж.Майбаяр ажиллана.

Ерөнхий зохион байгуулагч: Хөвсгөл аймгийн Оюутан залуучуудын Хөгжлийн Төв, УИХ-ын  гишүүний ажлын алба.

Ерөнхий ивээн тэтгэгч: УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Холбоо барих утас: 91281231, 99221268, 99659303