ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Соёлын төвийнхөн Л.Энх-Амгалан гишүүнд хандлаа

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 592

Жил бүрийн Улсын төсөв өмнөх жилийнх нь 12 дугаар сарын 1-нээс өмнө батлагдаж, он гаруут худалдан авах ажиллагааны газраас төсвийн тухай хуулийн дагуу тендерүүдийг зарлаж, гүйцэтгэгч компаниудыг шалгаруулан, ажлыг эхлүүлэхээс аваад дуустал хүртэл хяналт тавих чиг үүргийг хүлээдэг. Шадар сайдын эрхлэн асуудлын хүрээнд бүхэл бүтэн агентлаг ажиллаж, аймаг бүрт хэлтэс салбарууд нь орон нутгийн хэмжээний худалдан авалтуудыг зарладаг. 2014 оны Улсын төсвийн тухай хуулинд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Соёлын төвийн шинэ барилгийн санхүүжилтэд 1.2 тэрбум төгрөг тусгаж өгсөн боловч тендерт шалгарсан компани 2014 оны 9 дүгээр сарын 10-н гэхэд ганц хүрз шороо ч хөдөлгөөгүй байна . Төмөрбулаг сумын одоо ашиглаж байгаа Соёлын төв хэзээ мөдгүй нурах дөхсөн, шавар шохой нь халцарч, гундсан, дотроосоо хана нь бараг 75 градус налсан хэвээр. Бүхэл бүтэн сумын тул ганц байгаа Соёлын төвдөө цуглаж, баяр ёслолоо тэмдэглэж, бүжиг танц эргэж, хөгжим, цуурайтаж, хүн зон хөлхөнө. Доргио ихтэй энэ үед хана тааз нь нурж, хүний алтан амь эрсдэхгүй гэх баталгаа алга болжээ. Он гаруут л төсөв нь туссан, шинэ соёлын төвтэй болно гэж нэг хэсэг нь хөөрөгдөж, Соёлын төвийнхөн баярлаж юм юм л болсон. Гэтэл буганд эврээ алдсан тэмээ шиг тендерт шалгарсан компаниа харуулдаж хүлээсээр хүйтний амыг наашлуулжээ. Нөгөө компани нь өмнөх ажлаа дуусгаж байж барьж өгнө гэдэг хариулт өгч горьдлого төрүүлсээр удав. Хэрэвээ энэ онд Төмөрбулаг сумын Соёлын төвийн ажил эхлэхгүй бол тусгагдсан хөрөнгө нь эргэж татагдах аюултай. Бүр цаашилбал нөгөө ТЭГ дүнтэй суусан царцсан барилгуудын жагсаалтад орвол хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ийм нөхцөл байдал үүссэн болохоор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд Төмөрбулаг сумын Соёлын төвийн хамт олон албан бичиг хүргүүлж, тендерт шалгарсан компанийн ажлыг яаралтай эхлүүлэх талаар шахаж өгөхийг хүсчээ. Мөн Худалдан авах ажиллагааны газарт уг асуудлыг уламжлан шийдвэрлүүлж өгөхийг ч хүссэн байна. Хэрэвээ 2014 онд багтааж барилгын ажил эхлэхгүй бол ирэх жил болох Төмөрбулаг сумын 90 жилийн ойгоор Шинэ соёлын төвтэй болох боломж мөрөөдөл болон замхрах тун ойртжээ.