ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

СУМ ДУНДЫН ФОНДУУДАД ӨВС БАЙРШУУЛНА

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 77

Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Цагаан-Уул, Улаан-Уул, Шинэ-Идэр гэсэн гурван сум дундын өвсний фондод тус бүр 2000 буюу нийт 6000 боодол өвсийг байршуулахаар бэлтгэлийг базааж байна.
Тус аймаг сумдаа бүсчлэн, гол дунд нь байхаар сум дундыг фондыг байгуулсан бөгөөд сүүлийн жилүүдэд өвөлжилт хаваржилт, хүндэрсэн үед малчид сум дундын фондоос өвс, тэжээлээ татан авдаг болжээ. Энэ нь малчдад эдийн засгийн хямралтай үед ойроос авахад хямд тусдаг төдийгүй цас их орж зам даваа хаагдсан үед хамгийн ойр фондоос өвс тэжээлийг татан авах боломж бүрддэг байна. Өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 260 тн өвс, 250 тн тэжээлийг нөөцлөөд байгаа ажээ.