ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Рашаант суманд элэг бүтэн монгол хөтөлбөрт энэ жил хамрагдах 820 иргэн байна

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 244
улсын их хурлын гишүүн Энх-Амгалан чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллаж байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан нь ямар ач холбогдолтой талаар иргэдэд мэдээлэл өгч, элэг бүтэн монгол хөтөлбөрт хамрагдах боломжийн талаар зөвлөлөө. 
дүрс: Уулзалтын үеэр хөдөөгийн иргэд мэдээлэл цаг тухай бүрт нь авах боломж бага байдаг талаар учирлаж байлаа. Телевиз үзэж, радио сонсдог ч ерөнхий мэдээлэл авахаас хэтэрдэггүй гэлээ. Жишээ нь элэг бүтэн монгол хөтөлбөр хэрэгжиж байгаа  40-65 насны иргэд хамрагдана гэдгийг нь ойлгодог ч сумын төвд,  хөдөөгийн багт амьдарч байгаа иргэн хаана хандах яаж үзүүлэх нарийн ойлголтгүй байгаа юм. уулзалтын үеэр энэ бүхнийг нэг бүрчлэн тайлбарласан юм. Сумын төвүүдэд цусны шинжилгээний урвалж хүргэгдсэн бөгөөд 7 сардаа багтаан иргэд шинжилгээгээ өгөх юм байна. Хөвсгөл аймгийн Рашаант сумын хэмжээнд л гэхэд 40-65 насны 800 гаруй иргэн байна. тэдний тал хувь нь хөдөлмөр эрхэлдэг. үлдэж байгаа хэсэг нь шинжилгээнд хамрагдахын тулд нэг удаа 58000 төгрөгийн дэрүүл мэндийн шимтгэл төлөх юм байна. Хөдөлмөр эрхэлдэггүй учир шимтгэл төлөхөд бэрхшээлтэй байгаа талаар иргэд хэлж байлаа. Мөн С вирустэй гарсан тохиолдолд 6 төрлийн эмнээс сонголт хийх боломжтой гэдгийг их хурлын гишүүн иргэдтэй уулзах үеэрээ тайлбарлаж байсан. 40-65 насны иргэдийн дунд элэгний вирусын идэвхижил өндөр байгаа тул эхний шатанд энэ насны хүмүүсийг үзлэгт хамруулж байгаа. Ирэх жил 15-39 болон 65-аас дээш насныхан энэ шинжилгээ оношилгоонд хамрагдана.