ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Элэгний хавдрыг эмчлэх боломжийг дэлхий нийт судалж байна

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 237

Монгол улсын хэмжээнд элэгний вирустэй 400 мянган хүн байдаг гэсэн судалгаа бий. Тэдний 100 мянга нь В вирус, 150 орчим мянга нь С вирус, мөн 150 орчим мянга нь В,D-гийн хавсарсан вирусын халдвартай гэж үздэг. С вирусын халдварыг бид сүүлийн жилүүдэд амжилттай эмчилж байгаа бөгөөд харвони эмийн нөлөөгөөр 8 мянга хүн өнөөдрийн байдлаар вирусын халдваргүй болоод байна. 2030 он гэхэд С вирусын халдвар бүрэн эмчлэгдэнэ гэж үздэг. Тэгвэл өнөөдөр АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Жеффри С.Гленн тэргүүтэй төлөөлөгчид НББСШУ-ны байнгын хорооны даргатай уулзах үеэрээ хэдийгээр вирусын халдвар нь устсан ч халдвар авч байсан хүмүүс элэгний хавдар тусах магадлал өндөр хэвээр байгааг дуулгалаа.

Тиймээс элэгний хавдраас урьдчилан сэргийлэх,  хавдрыг эмчлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа юм. Монгол улсын тухайд элэгний хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна.  Энэ өвчний улмаас өдөрт 7 хүн нас барж байгаа юм. Тиймээс хүн ам цөөтэй манай улс элэгний өвчнөө эмчлэх чиглэлд яаралтай арга хэмээ авах зайлшгүй шаардлага тулгарч байгааг манай мэргэжилтнүүд төдийгүй олон улсын хэмжээнд анзаарсан нь энэ юм. цаашид вирусын эсрэг болон элэгний хавдрын туршилтад байгаа эм бэлдмэлийг бусад улс оронтой нэгэн зэрэг хүлээн авдаг болох боломжийг талаар талууд мөн санал солилцсон.

Профессор Жеффри С.Гленн өндөр хөгжилтэй оронд эм бэлдмэл үйлдвэрлэх биш өвчлөл өндөр байгаа орнуудад эм үйлдвэрлэдэг болох нь зүйтэй гэж үздэг байна. Монгол улс бол ийм боломж хамгийн өргөнтэй орон гэж тодорхойллоо.