ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

ХӨВСГӨЛ АЙМАГ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 203

Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд Бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг сонслоо.

Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчидтэйгээ хамтарч ажиллах гарц-шийдлийг хэлэлцсэн байна. Мөн ирэх  жилүүдэд мод, арьс шир, мах махан бүтээгдэхүүн болон байгалийн дагалдах нөөц баялгийг ашигласан 4 төрлийн үйлдвэр байгуулах, бизнес эрхлэгчид болон иргэдээ ажлын байртай болгох бодлогыг баримтлан ажиллана. Энэ хүрээнд “Хөвсгөл брэнд” дэлгүүрийг Улаанбаатар хотод нээн ажиллуулж цаашлаад бараа бүтээгдэхүүнээ гадаадад экспортлохоор төлөюлөж байна. Уулзалтын үр дүнд аймгийн Засаг Даргын дэргэд Бизнесийн зөвлөл байгуулж бүрэлдэхүүнийг 7 хүнтэй байхаар баталлаа.   Бүрэлдэхүүнд:

1.    “Талс” ХХК-ний захирал С.Ганбат

2.    “Тэнхлэг” ХХК-ний захирал Энхбаатар

3.    “Оргил” ХҮТөвийн захирал Батбаяр

4.    Иргэн Н.Нацагдорж

5.    “50-100” зочид буудлын захирал П.Отгон-Очир

6.    “Аяны жолоо” ХХК-ний захирал Г.Сүхбаатар

7.    “Түвшин -Ундраа” ХХК-ний захирал П.Самбуужанцан нар ажиллахаар боллоо.