ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

ХӨВСГӨЛ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН 7 ТӨРЛӨӨ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 246

Жил бүр хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнө засгийн газар шийдвэрээ гаргаж, улсын сайн малчин, тариланчдыг тодруулдаг уламжлалтай. Энэ жил 21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин” гэж нэрлэжээ. 

Аварга малчид 26-78 насныхан бөгөөд сүүлийн гурван жил сум, орон нутгийнхаа амьжиргааны түвшин доогуур, цөөн малтай 400 гаруй өрхөд 32 мянга гаруй толгой мал өгч малжуулжээ. Мөн зах зээлд 42 мянга гаруй, үржилд 17 мянга гаруй мал борлуулсан байна. Малчид сүүлийн гурван жил нийт 18 тэрбум төгрөгийн орлого олж, мал аж ахуйн салбарт нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тооцоолол гарсан байна.

              Хөвсгөл аймгийн тухайд энэ онд 5 сая 91 мянган толгой мал тоолуулсан амжилтаар улсын хэмжээнд 2 дугаар байрт бичигдэж байна. Тус аймаг 684 мянгат малчинтай. Тэдний 18 нь хоёр мянгаас дээш мал тоолуулжээ. Хөвсгөл аймаг 6 хошуу малтай гэгддэг. Энэ онд 2000 цаа тоолуулсан нь мөн л өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлт болж байгаа юм.

Хөвсгөл аймгаас энэ онд:

Шинэ Идэр сумын малчин Л.Мишиг    

Жаргалант сумын малчин Ж.Гомбосүрэн

Галт сумын малчин Г.Шаравжамж

Төмөрбулаг сумын малчин Б.Дашдондог       

Ренчинлхүмбэ сумын малчин Ч.Зинамядар

Бүрэнтогтох сумын малчин Ч.Ванчинбазар

Алаг-Эрдэнэ сумын малчин Б.Баттогтох нар улсын аварга малчнаар тодорсон бол

Улсын аварга саальчин хэмээн  

Баянзүрх сумын саальчин Ө.Эрдэнэчимэгийг засгийн газар нэрлэжээ.

Засгийн газар мөн тахиа жилийн босгон дээр шилдэг тариаланчдыг нэрлэдэг. Энэ удаад Хөвсгөл аймгийн  Тариалан сумын "Батзол" ХХК улсын аварга тариаланч хамт олон болсон бол мөн Тариалан сумын "Их Эрхүүт" ХХК-ний механикжуулагч Ж.Лхагважав улсын аварга тариаланчаар шалгарсан юм.