ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО НАМРЫН ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 209

2016 оны Намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 13 удаа хуралдаж, 11 хууль, 1 тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцлээ. 

Тус Байнгын хороо Улсын Их Хурлын  1 тогтоолыг баталж, хэлэлцэх эсэхийн 9 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 11 санал, дүгнэлт, Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 6 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгийн 65 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлэв.

Байнгын хорооны тогтоолоор 15 ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд үүнээс  хуулийн хэрэгжилтэд хяналт тавих 9 ажлын хэсэг, хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 4 ажлын хэсэг ажиллаж, шинжлэх ухаан технологийн салбар, инновацийн салбарын үйл ажиллагаатай танилцсан талаарх ажлын хэсгээс гаргасан санал,  дүгнэлтүүдийгБайнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Засгийн газарт тус Байнгын хорооны тогтоолоор үүрэг чиглэл өгсөн 2 тогтоолыг баталлаа.

Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд нийт 6 багц хууль, 2 Улсын Их Хурлын тогтоол батлууллаа.Үүнд: Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тухай, Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулга, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль,Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.