ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Амины орон сууц барихад ипотекийн зээл олгоно

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 1107

Иргэд хашаагаа тохижуулж, тохилог, дэд бүтцээ шийдчихсэн амины орон сууцтай болох хүсэлтай байна. Мөрөн сумын 3,4 дүгээр багийн иргэд Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт тусгасан амины орон сууц барихад ипотекийн зээл олгох ажлыг дэмжиж байна. Хэрвээ зээлэнд хамрагдаж цэвэр, тохилог амины орон сууцтай болчихвол заавал орон сууцанд орох шаардлагагүй гэж иргэд хэлж байна.

Иргэдийн амьдрах орчин нөхцөл нь тохитой бол гудамж талбай, цаашлаад баг, хороо хөгжих боломжтой гэж тэд хэллээ. Түүнчлэн ус, хөрс, агаарын бохирдлыг багасгаж, цэвэр бохирын инженерийн шугамыг гэр хороололд тавих ажлыг үе шаттай хэрэгжүүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөр цагаа олсон зөв шийдэл байлаа.