ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Явуулын эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг болно

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 912

УИХ-ын сонгуулийн 39-р тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Бүгдгээн багийн сонгогч, иргэдтэй уулзаж байна. Сум бүрт нарийн мэргэжлийн оношлогооны тоног төхөөрөмж байдаггүйгээс иргэд аймаг, хот бараадан өндөр өртөг зардлаар эрүүл мэндийн үйлчилгээ авч байна. Малаа маллах их ажлын хажуугаар тэр бүр хот, суурин газар бараадаж чаддаггүй иргэдийн хувьд явуулын эмнэлгийн үйлчилгээг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө нарийн мэргэжлийн оношлогооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон явуулын эмнэлгийн үйлчилгээг хөдөөгийн багуудаар жилд нэг удаа явуулж байхыг тусгасан байна. Ингэснээр өвчнийг эрт оношлох, урьдчилан сэргийлэх боломжтой болж байгааг иргэд талархан хүлээн авлаа. 

Хүн жилд нэг удаа нарийн мэргэжлийн шинжилгээг заавал хийлгэж байх ёстой гэж эмч, мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэгвэл алслагдсан хөдөө орон нутгийн иргэд сум, багтаа нарийн мэргэжлийн оношлогоонд бүрэн хамрагдах боломж бүрдэж байна. 

ъ

 

 

 

Төмөрбулаг сумын Бүгдгээн багийн иргэд, сонгогчидтойгоо уулзлаа. Мөрийн хөтөлбөртөө нарийн мэргэжлийн оношлогооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон явуулын эмнэлгийн үйлчилгээг хөдөөгийн багуудаар жилд нэг удаа явуулж Малчиддаа эрт оношлуулах, хүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг олгоно.