A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны талаарх мэдээлэл
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны талаарх мэдээлэл

Нийтэлсэн: 6 years ago Үзсэн: 661

1.2.Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны талаарх мэдээлэл

Улсын ИхХурлын 2013 оны хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажлын 56 өдөр үргэлжилж, энэ хугацаанд 26 удаа нэгдсэн хуралдаан болов.

Улсын Их Хурлын даргын захирамжаар 2013 оны 6 дугаар сарын 13, 14, 20, 21-ний өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарласан бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улсын ИхХурлын чуулганы хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулсан болно.

Чуулганы нэгдсэн хуралдаан 2013 оны 4 дүгээр сард 7 удаа, 5 дугаар сард 9 удаа, 6 дугаар сард 4 удаа, 7 дугаар сард 6 удаа тус тус хуралдсан бөгөөд давхардсан тоогоор 108 асуудлыг 87 цаг 38 минут хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргасан байна.

Нэгдсэн хуралдаанд холбогдох Байнгын хорооны 118 санал, дүгнэлт, танилцуулгыг 35 гишүүн /давхардсан тоогоор/ танилцуулсан бөгөөд хэлэлцэж буй хууль, тогтоолын төсөл болон Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг сонсохтой холбогдуулан Улсын ИхХурлын гишүүд хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдээс 594 удаа асуулт асууж, хариултавчээ. Улсын ИхХурлын гишүүн С.Бямбацогт/36/, Л.Энх-Амгалан /31/, Ч.Хүрэлбаатар /22/, Б.Бат-Эрдэнэ /21/, Д.Дэмбэрэл /21/, Н.Энхболд /21/, Ц.Нямдорж /19/, А.Тлейхан /19/, Ц.Оюунбаатар /18/, Ж.Батсуурь /18/ нар хамгийн олон удаа асуулт тавьж, хариулт авсан байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд 232 удаа 839 минут буюу 13 цаг 59 минут үг хэлсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж /72/, Н.Энхболд /48/, Р.Гончигдорж /44/, Х.Тэмүүжин /30/, С.Бямбацогт /27/, Д.Лүндээжанцан /27/, Ш.Түвдэндорж /26/, М.Батчимэг /25/, Ж.Батзандан /24/, С.Дэмбэрэл /24/ нар хамгийн олон минут үг хэлжээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдал”, “Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалт”, “1.5 тэрбум америк долларын Засгийн газрын үнэт цаасны зарцуулалт”, “Гудамж төсөл” болон цаг үеийн асуудлаар 6 удаа мэдээлэл хийж, Улсын Их Хурлын гишүүдийн тавьсан асуултад хариулт өглөө.

Мөн Улсын ИхХурлын гишүүн Р.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, Д.Батцогт, Б.Гарамгайбаатар нарын тавьсан асуулгад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар хариулж, тайлбар өгсөн байна.

Улсын ИхХурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороод ын 84 удаагийн, 128 цаг 48 минутын хуралдааны явцын талаар 301 хуудас гар тэмдэглэл, 2294 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэл, Дэд хороодын 2 удаагийн, 1 цаг 40 минутын хуралдааны явцын талаар 6 хуудас гар тэмдэглэл, 32 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэл, ажлын хэсгүүдийн 12 удаагийн хуралдааны 291 хуудас тэмдэглэлийг соронзон хальснаас буулган хөтөлжээ. Энэ хугацаанд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны 26 удаагийн,87 цаг 38 минутын 168 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 1612 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг соронзон хальснаас буулгаж, 1681 хуудас холбогдох баримт бичгийн хамт нийт 3461 хуудас материалыг заавар журмын дагуу архивт шилжүүлсэн.