A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн талаарх тойм
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн талаарх тойм

Нийтэлсэн: 6 years ago Үзсэн: 1332

  УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ тогтоох ҮЙЛ АЖИЛЛАГАА

1.1.Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн талаарх тоймУлсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар нийт 67 хууль, Улсын ИхХурлын 26 тогтоол батлан гаргав. Үүнээс:

1.  Бие даасан хууль -13

2.  Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль - 45

3.  Хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль - 5

4.  Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль - 4

5. Улсын ИхХурлын тогтоол - 26

Энэ удаагийн хаврын ээлжит чуулганаар Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ бие даасан хууль, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн доторх шинэ автобус, троллейбусыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, мөн тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /ОЗВ/, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц зэргийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Тахарын албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Цагдаагийн албаны тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай, Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкхооронд байгуулсан экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудыг батлан гаргалаа.

Мөн Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийгбатлахтухай, Улсын ИхХурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоол зэрэг хуульд заасны дагуу хаврын чуулганаар хэлэлцдэг бодлогын асуудлуудыг хэлэлцэж батлав.

Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг баталснаар үнэт цаасны зах зээл жинхэнэ утгаараа хөгжих эрх зүйн орчинг хуульчиллаа.

Хуульд үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулахад баримтлах зарчим, хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хязгаарыг зааснаас гадна хөрөнгийн зах зээлд арилжаалагдах санхүүгийн хэрэгслүүдийг манай улсын зах зээлд нэвтрүүлэх, бодит шаардлагыг харгалзан уг хуульд хэрэглэх гол нэр томьёог олон улсын жишгийг харгалзан шинээр тодорхойлж, эдгээртэй холбоотой зохицуулалтыг тусгасан. Үнэт цаасны зах зээлд оролцох, үйлчилгээ үзүүлэх мэргэжпийн байгууллагын төрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхпэх үйл ажиллагаа, түүний төрөл, тавигдах нөхцөл, шаардлагыг шинээр тогтоолоо. Хөрөнгийн биржийн чиг үүргийг нарийвчлан зааснаас гаднахөрөнгө оруулагчдыг тэгш мэдээллээр хангах, тэдний эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хөрөнгийн захзээлд итгэх итгэлийгдээшлүүлэхэд гол үүрэгтэй үнэт цаасны зах зээлд дэх мэдээллийн урсгалыг нээлттэй болгох, түүнтэй холбоотой оролцогч болон эрх бүхий этгээдийн мэдээлэх үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхой болгон тусгалаа.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн баталснаар Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид гадаадын хөрөнгийн бирждээр нээлттэй компани хэлбэрээр хөрөнгө босгосон компанийхаа хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалахбололцоо нь нээгдсэн. Түүнчлэнхаалттай компаниуд хөрөнгийнзах зээлд өрийн бичиг гаргаж санхүүгийн эх үүсвэр татах бололцоотой болж байна. Монголын хөрөнгийн бирждээр бүртгэлтэй компани гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэж өртөг өндөртэй 1РО буюу гадаадын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах замаар олон нийтийн зүгээс хөрөнгө оруулалт татахдаа олон төвөгтэй үйл ажиллагааг дамжихгүйгээр шууд өөрсдийнхөө компанийн бонд, эсхүл хадгаламжийн сертификатыг гаргаж Лондон, Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн биржээс хөрөнгө татах бололцоог хангасан.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай

/Шинэчилсэн найруулга/ хуулийг батлан гаргаснаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болон хяналтын тогтолцоог сайжруулах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. “Мөнгө угаах” гэсэн нэр томьёог олон улсад хэрэглэгддэг нийтлэг агуулгаар өөрчлөн тодорхойлсон бөгөөд илтхууль бусаар олсон хөрөнгийг мэдсээр байж авсан, хувиргасан, шилжүүлсэн, эсхүл хууль ёсны байдалтай болгохын тулд эх үүсвэрийг нь халхавчилсан, нуун далдалсан, өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн, бодит шинж чанар, хэлбэр, байршлыг нь өөрчлөхийг ойлгохоор тусгасан.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхпэх, эсхүл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд зөвшөөрөл олгохасуудлыгЗасгийн газар шийдвэрлэнэ гэжөөрчлөн найруулснаар 100 тэрбумын босго арилж, зөвхөн төрийн өмчит компанитай холбоотойхэлцлийгУлсын ИхХурал шийдвэрлэжбайх, стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтад тавигдажбуй зөвшөөрөл авахүйл ажиллагаа тодорхой болж, түргэн шуурхай шийдэгдэх боломж бий болсон.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол судлалыг дэмжих санг бий болгох, Монгол Улсаа сурталчлах, дэлхий нийтэд таниулах, Монгол судлалын асуудлаар олон улсын хурал, үзэсгэлэн зохион байгуулж, гадаад улс дахь Монгол судлалын төвүүдийг бэхжүүлэх, шинээр байгуулах зэргээр дэмжпэг үзүүлэх, дэлхийн Монгол судлалын төвийг Монгол Улсад төвлөрүүлэх нь шинжпэх ухааны төдийгүй Монгол Улсын нэр хүнд, тусгаар тогтнолын баталгааны үндэс болох ач холбогдолтой болсон.

 

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон баталснаар одоо хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4 төслийн хүрээнд нэмэлт санхүүжилтхийжулмаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт загвар болохуйц 300 ортой дүүргийн нэгдсэн эмнэлэг байгуулна. Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг олон төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, олон улсын стандартын шаардлагыг хангахуйц нэгдсэн эмнэлэг болгон өргөжүүлэх замаар хүн амын эрүүл мэндийн төлөө, эрүүл мэндийн салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэх юм.

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон баталснаар эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа цусны аюулгүй байдал, эмнэлгийн хог хаягдал болон эмнэлгийн дотоод халдварын асуудлыг шийдвэрлэхэд тодорхой арга хэмжээ хэрэгжиж, эмнэлгээр үйлчлүүлдэг өвчтөнүүд, тэнд ажиллажбуй эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой болно.

Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлд хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн түүвэр судалгааг 5 жил тутам, хүүхэд хөгжил судалгааг 4 жил тутам зохион байгуулж явуулахаар хуульчилсан байсан. Дээрх 2 судалгаа нь хоорондоо2жилийн зайтайгаар ихээхэн хөрөнгө, хүн хүч, цагхугацаазарцуулан явагддаг төдийгүй судалгааны аргачлалын хувьд бараг адил, нийт 49 бүлэг үзүүлэлт тооцдогоос 28 бүлэг үзүүлэлт нь ижил, хоёулаа бүсийн түвшинд үр дүнгээ тархаадаг зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан эдгээр 2 судалгааг нэгтгэн нийгмийн үзүүлэлтүүдийн түүвэр судалгааг 5 жил тутам хийж байхаар хуульчиллаа. Ингэснээр эххүүхдийн эрүүл мэнд, хөгжил, хамгааллын талаарх статистикийн цогц мэдээллийг гаргах, өмнөхсудалгааны мэдээллийг шинэчлэн баяжуулах, өөрчлөлтийг хянах, түүнчлэн хөрөнгө хүч хэмнэх, үзүүлэлтүүдийн давхардлыг арилгах, зарим шаардлагатай үзүүлэлтийг аймаг, нийслэлийн түвшинд тооцож, бодлого, төлөвлөлтийг оновчтой болгох нөхцөл бүрдэнэ.

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор малын үр хөврөлийг импортоор оруулж ирэн татварыг тэглэн малын үржүүлэгт ашигласнаар малын удам сайжруулагч цэвэр үүлдрийн цөм сүрэг бий болохоос гадна үр төлөөр шалгарсан ашиг шимт хээлтүүлэгчийг өсгөн бойжуулж, тэдгээрээс дотооддоо үр, хөврөл үрийг үйлдвэрлэх нөхцөлүүд бүрдэх ач холбогдолтой. Тогтоол батлагдсанаар бизнес эрхпэгчдийг тодорхой хэмжээний татварын бодлогоор урамшуулах төрийн бодлогын нэг хэлбэр боллоо.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталснаар нийтийн болон хот хоорондын тээврийн үйлчилгээний парк шинэчлэлт хийгдэх, замын хөдөлгөөний түгжрэл багасах, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг энэ салбарт татан оролцуулах ач холбогдолтой юм. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын хөдлөх бүрэлдэхүүний парк хуучирсан, хүн амын зорчигч тээврийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг их багтаамжийн автобусаар хангах шаардлагыг үндэслэн импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш 1 жилийн доторх автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараасчөлөөлсөн.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиар газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд чөлөөлөхөөр тогтсон. Мөн барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангиллын дагуу дээр дурдсан тоног төхөөрөмж, тусгай зориулалтын барилгын материалын жагсаалтыг Засгийн газар батлахаар хуульчилсан. Манай улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд онцгой ач холбогдол бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддоо газрын тос болон нүүрс, занараас гарган авах технологийг богино хугацаанд амжилттай нэвтрүүлэн нутагшуулж, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хувьд хараат бус болох, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжпийгхангах, инфляцийг тогтвортой байлгах, газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч орон болох зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн бүтцэд нааштай өөрчлөлтүүд гарах юм.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлан гаргаснаар тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /ОЗВ/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлөх,тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /ОЗВ/, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр хуульчилсан. Импортоор авч байгаа мод, модон материалын нэмэгдсэн өртгийн албан татвараас олох орлого бага учир төсөвт сөргөөр нөлөөлөхгүй. Харин хууль батлагдаж импортын хэмжээ нэмэгдсэнээр модны үйлдвэрлэлийн жигд ажиллагаа хангагдахын зэрэгцээ орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл хэлбэрээр төсөвт оруулах орлогын хэмжээ нэмэгдэн, ажлын байр шинээр бий болох зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагаврыг авчирна гэж үзэж байна.

Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг батлав. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийг тооцон гаргахад нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлэлтийн орлого 7,270.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,686.3 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 416.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ний 2.0 хувьтай тэнцэхээр байна.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолд Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхээр заасан. Тухайлбал, инфляцийг бууруулах, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, хяналт, удирдлагын тогтолцоо, бүртгэл, мэдээллийн системийг боловсронгуй болгох, үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр, шатдаг занараас шатахуун гаргах төслүүдийг эхпүүлэх, төсвийн болон төсвийн бус эх үүсвэрээр дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыгхэрэгжүүлэхзэрэгболно.

Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Нийслэлийн Баянзүрх/Гачуурт/, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Дүүргийн 1 дүгээр прокурорын газарт харьяалагдаж Баянзүрх дүүрэгт байрших, Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан /Жаргалант/ дүүргийн нутаг дэвсгэр Дүүргийн 2 дугаар прокурорын газарт харьяалагдаж Сонгинохайрхан дүүрэгт байрших, Нийслэлийн Багануур дүүрэг болон Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр сумд, Хэнтий аймгийн Цэнхэр- Мандал сум Дүүргийн 3 дугаар прокурорын газарт харьяалагдаж Багануур дүүрэгт байрших, Нийслэлийн Налайх, Багахангай дүүрэг болон Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумд Дүүргийн 4 дүгээр прокурорын газарт харьяалагдаж Налайх дүүрэгт байрших өөрчлөлтийг тусгасан байна. Дүүргийн прокурорын газрыг шинэчлэн байгуулснаар эдгээр байгууллагын орон тоо, цалингийн санд өөрчлөлт орохгүй бөгөөд нэмэлт зардал гарахгүй байхаар ажиллах боломжтой гэж үзсэн.

Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг Монгол Улсын Их Хурлын 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулсан экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Японы Олон улсын хамтын ажиллагааны банк зээл авах экспортын нийт үнийн дүнгийн 85 хүртэлх хувийн санхүүжилтийг хийх бөгөөд урьдчилгаа 15 хувийг тухайн зээл авах аж ахуйн нэгжхариуцна. Харин зээл авах экспортын үнийн дүнгийн дотоодын оролцооны 30 хүртэлх хувийг зээлээс санхүүжүүлнэ. Арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлэх төслийн саналыг Ерөнхий хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор, зээлийн хөрөнгийг ашиглаждуусаххугацаа нь хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дотор хүчин төгөлдөр байхаар хуульд тусгасан. Энэхүү хэлэлцээрийг арилжааны зээлийн эх үүсвэрийг өргөжүүлэх, үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын зээлийн шинэ шугам нээх, орчин үеийн технологи нэвтрүүлэх, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих ач холбогдолтой гэж үзэн дэмжиж соёрхон баталсан.

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль нь 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхпэн дагаж мөрдөх бөгөөд уг хуулиар төлбөрийн чадваргүй яллагдагчийн Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хууль зүйн туслалцаа авах, төлбөрийн чадваргүйн улмаас эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, улмаар гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлж шударга шүүхээр шүүлгэх эрх нь хангагдах ач холбогдолтой юм.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдсанаар өнөөг хүртэл зохицуулагдаагүй байсан гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, гэмт хэргийн илрүүлэлт сайжрах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай, үнэн зөв явагдах, гэрч, хохирогчийн эрхийг хангах, түүнчлэн Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ач холбогдолтой.

Тахарын албаны тухай хуулиар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, ялтан шилжүүлэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх гэсэн зургаан чиг үүргийгхэрэгжүүлэхээр хуульчиллаа. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, гэрч, яллагдагчийг албадан ирүүлэх, оргон зайлсан ялтныг эрэн сурвалжлах, баривчлах ажпыг өнөөг хүртэл цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлж ирсэн. Ингэснээр цагдаагийн байгууллага зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд бус бусад чиг үүргийг хэрэгжүүлэхэд хүч, нөөцөө зарцуулж байсан. Түүнчлэн зарим чиг үүргийг хариуцах эзэн тодорхой бус, тусгайлан зохицуулагдаагүй байсан. Энэхүү хуулийг баталснаар шүүн таслах үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, шүүх хурал тасалдах болон шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийг бууруулна. Түүнчлэн гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тэдний эрхийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнээр гэмт хэрэг хянан шийдвэрлэлтийг сайжруулна.

Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсанаар цагдаагийн байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг илүү оновчтой, тодорхой болно. Тухайлбал, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг цагдаагийн байгууллага албадан эрүүлжүүлж байгааг өөрчилж, ийнхүү нөхцөл байдлын улмаас осол гэмтэл, гэмтхэрэг, зөрчилд өртөжболзошгүйхүнийгэрүүл мэндийн байгууллага хүлээн авч, тусламжүзүүлэх, иргэний нийгмийн байгууллагын зүгээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд “гаднаас” хяналт тавих механизм болгон аймаг, нийслэлийн иргэдийнТөлөөлөгчдийнХурлын дэргэд Иргэний зөвлөл байгуулна. Ингэснээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй ил тод байж, иргэд, олон нийтийн дэмжпэг туслалцаанд тулгуурлана. Цагдаагийн байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тухайн албаны материаллаг баазыг бэхжүүлж, цагдаагийн байгууллагаас хүлээсэн үүргээ үр дүнтэй гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх үүднээс цагдаагийн хөгжпийн сантай болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийг 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцэн баталлаа. 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтад сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 66.5 хувь нь саналаа өгч, нэр дэвшигч ЦахиагийнЭлбэгдорж50.23хувь буюу олонхын санал авсантул Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх шийдвэрийг Сонгуулийн өрөнхий хороо 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улсын ИхХуралд өргөн мэдүүлсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэн Байнгын хорооны дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан. Энэ хууль батлагдсанаар ард түмний сонголтыг хуулиар баталгаажуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын ИхХурлаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийн товыг2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг40 минутад байхаар тогтоосон.

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцэн баталлаа. Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж ардчилсан нийгэм төлөвшсөнөөр иргэдийн үзэл бодол, амьдралын хэв маяг, нийтээр баримталж байсан ёс суртахуун, зан заншил, үнэлэмж, нийгмийн үнэт зүйлс бүхэлдээ өөрчлөгдөж шинээр төлөвшин тогтох үйл явц тасралтгүй явагдаж байна. Энэ үйл явцыг өнөөгийн хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, дэлхийн бусад улс орны туршлага, жишгээр ийнхүү тангараг өргөх журмыг өөрчилснөөр Монгол хүний эх оронч үзлийгхөгжүүлэх, төр улсаараа бахархах, тусгаар тогтнолын үнэ цэнийгзалуу үедээ мэдрүүлэхэд чухал ач холбогдолтой гэжхууль санаачлагчид үзэж Монгол Улсын төрт ёсны уламжлалыг шинэчлэн хөгжүүлэх, ард иргэд нийтээрээ хүндэтгэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар урд нь Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолыгТөрийн ордны ИхТанхимд зохион байгуулдагбайсныгөөрчилжТөрийн 

ордон цогцолбор дахь Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө анх удаа зохион байгуулахаар шийдвэрлэв. Улсын Их Хурлын энэ тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журмыг шинэчлэн баяжуулж ёслолын үйл ажиллагааг зохицуулсан.

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь дараах ач холбогдолтой юм. Ой, хээрийн бүс нутгийг түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил үр дүнтэй болохоос гадна төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлага нэмэгдэж ой, хээрийн түймэр багасна. Ойн нөөцийн судалгааны ажил олон улсын түвшинд хүрч, ойн тооллого, зохион байгуулалтын ажлыг хүлэмжийн хийн шингээх чадавхи, биомассын үнэлгээний түвшинд хийх боломж бүрдэнэ. Иргэд түлшний мод бэлтгэх, ойн дагалт баялаг /самар, жимс, мөөг гэх мэт/ ашиглах эрхийн бичгийг чирэгдэлгүй авах боломжтой болно.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн тус хуульд заасан шалгалтад тэнцсэн иргэнд татварын итгэмжилсэн эрх зүйчийн эрх олгох, эрх олгогдсон этгээд нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхпэхээр давхардуулан зохицуулсан байсан хуулийн давхардлыг арилгаж байна. Мөн Нөхөрлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсанаар хуульч, татварын мэргэшсэн нягтлан бодогч зэрэг хүмүүс мэргэжлийн үйл ажиллагаагаа нэгтгэн гишүүдийнхээ мэргэжлийн ур чадвар, мэдлэг, туршлагад тулгуурласан нөхөрлөлийн шинэ хэлбэр болох хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг байгуулан ажиллах боломжийг бүрдүүлж өгсөнөөрөө чухал ач холбогдолтой алхам болсон.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг Улсын Их Хурлын 2011 оны 39 дүгээр тогтоолоор 6 бодлого, 21 зорилт, 145 арга хэмжээтэйгээр баталсан бөгөөд жилийн эцсийн байдлаар 74,3 хувиар биелүүлсэн байна. Тогтоолд төрийн санхүү, зээл, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тэдгээрийн гүйцэтгэлийг үнэлж дүгнэхтэй холбогдсон хууль, эрх зүйн зохицуулалт болон одоогийн практик үйл ажиллагааг шинэчлэн өөрчлөх бодлого, цогц арга хэмжээний санал боловсруулах үндсэн чиглэлд тусгагдаад дутуу хэрэгжсэн болон хэрэгжээгүй зорилт, арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдол, хэрэгцээ шаардлагаар нь эрэмбэлж биелэлтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээг авах, төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж саналаа Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэх асуудлаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгөхөөр тусгалаа.

Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогыг 3,386,515.4 сая /гурван их наяд гурван зуун наян зургаан тэрбум таван зуун арван таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр, зарлагыг 4,379,479.5 сая /дөрвөн их наяд гурван зуун далан есөн тэрбум дөрвөн зуун далан есөн сая таван зуун мянган/ төгрөгөөр тус тус баталлаа. Улсын Их Хурлаар Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн батлахдаа улсын нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө 13.2 хувь буюу 883.3 тэрбум төгрөгөөр тасарсан шалтгааныг онцгой анхаарч авч үзэв. Төсвийн төлөвлөлтийн үндэслэл муугаас болж төсвийн орлогыг хэт өндөр төлөвлөсөн нь төсвийн орлогын төлөвлөгөөний тасалдал бий болсон гэсэн ҮАГ-ын дүгнэлт гарсныг Улсын Их Хурал анхааралдаа авсан болно. Иймээс төсвийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах, ялангуяа төсвийн орлогыг хэт өндөр төлөвлөн түүнтэй уялдуулан зарлага, санхүүжилтийг нэмэгдүүлдэг нь төсвийн үр ашгийг муутгаж байгаад дүгнэлт хийх, төсвийн жилийн дундуур төсвийн орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх аливаа бодлогын шийдвэрийг гаргахгүй байх талаар Засгийн газар онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэж үзлээ.