A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Монгол бичгийг хэрэглэж байгаа нөхцөлд эдийн засгийн урамшуулал бий болгох ёстой
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Монгол бичгийг хэрэглэж байгаа нөхцөлд эдийн засгийн урамшуулал бий болгох ёстой

Нийтэлсэн: 6 years ago Үзсэн: 803

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 79.3 хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. Ингэхдээ хоёр байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэрийг УИХ-ын дарга өглөө. Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр энэ өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.

Монгол хэлний тухай хуулийн төсөлд “Монгол хэл нь үндэсний соёлын үнэт өв, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болох үндсэн зарчмыг хуульчлахын сацуу монгол хэлийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх нь төрийн үүрэг, харин утга зохиолын хэм хэмжээ, зөв бичгийн дүрмийг дагаж мөрдөх нь иргэний үүрэг байхаар зааж өгчээ. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явуулж байгаа аливаа үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулахтай холбоотой харилцааг зохицуулсан юм байна. Энэ хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд албан хэргээ крилл монгол бичгээр хөтлөн явуулахын зэрэгцээ үндэсний монгол бичгийн хэрэглээг өргөжүүлэх заалт оруулжээ. Түүнчлэн

Монгол Улсын хэмжээнд крилл монгол болон үндэсний монгол бичгийн зөв бичих нэгдмэл дүрэм боловсруулах, батламжлах онцгой эрхийг энэ хуулиар Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, энэ хуулиар шинэчлэн зохион байгуулагдах Хэлний бодлогын үндэсний зөвлөлд олгоно. Ингэснээр монгол хэлний хэм хэмжээ алдагдаж, олон өөр дүрэмтэй болсон өнөөгийн нөхцөл байдлыг засч залруулах боломж бий болно гэж үзжээ.   

Уг хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Төрийн захиргааны бүх байгууллагад эх хэлний түшмэл томилон ажиллуулна” хэмээн хуулийн төсөлд тусгаж... Энэ нь эргээд төрийн данхгар бүтэц бий болгох юм биш байгаа. Одоогийн боломжоороо төрийн түшмэл ажиллуулна хэмээн үзэв үү, эсвэл шинэ бүтэц бий болгохыг хэлээд байна уу гэдэг тодорхой хариулт өгөхийг хүсэв.

Үүнд хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн М.Батчимэг “Шинэ албан тушаалтан бий болно гэж харахгүй байна. Төрийн бүх байгууллага бичиг хэргийн ажилтантай, түүнийгээ бичиг хэргийн түшмэл гэдэг агуулгаар ажиллуулаад явах ёстой гэж үзсэн” гэлээ.

Улмаар хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлэх шатанд УИХ-ын дэд дарга Л.Цог “Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа үе шаттай нь сайн судалж, нягт нямбай хууль баталж гаргахад УИХ анхаарах ёстой. Хоёр том урсгал өнөөдөр явж байгаа, нэг хэсэг нь криллээ хамгаалсан нөгөө хэсэг нь хуучин монгол бичгийг хамгаалдаг. Үндсэн хуульд төрийн албан ёсны хэл монгол хэл байна гээд заачихсан. Төрийн албан ёсны хэл УИХ, Засгийн газрын гишүүдээр дамжиж гардаг. Сайжруулна гэдэг нь сайн, тэгэхдээ маш сайн судалж, хуулийг батлах шаардлагатай учраас яарах хэрэггүй” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өнгөрсөн хугацаанд монгол бичигтэй ч юм шиг, үгүй ч юм шиг явж ирсэн. Монгол бичгийн талаар төрийн бодлого шийдвэр эцэслэж гараагүй байна. Гэтэл энэ нь үндэсний хэмжээний том асуудал учраас зөвшилцлийн хүрээнд шийдэх ёстой болов уу. Хуульд зургадугаар ангиас нь эхэлж монгол бичгийг заахаар тусгаж... Үүнийгээ УИХ-аар хэлэлцэж байгаа Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт давхар суулгаж өгөх ёстой. Гуравт, хуулийн төсөлд УИХ, Засгийн газар, иргэдийг үүрэгжүүлсэн заалт их байна. Монгол бичгийг хэрэглэж байгаа нөхцөлд эдийн засгийн урамшуулал бий болгох ёстой.  Лоозонгийн шинж чанартай хууль болгохгүйн тулд урамшууллын тогтолцоо байх ёстой, хуулийн төслийг дэмжиж байна гэлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хуулийг батлахаас өмнө та аль хэлээр бичих вэ гэдэг санал асуулгыг иргэдийн дунд зохион байгуулмаар байна. Нийт иргэдийн 80 хувь нь крилл бичгээ арай гэж сурч байж, монгол бичигтэй болно гэхээр их төвөгтэй” гэв. Энэ үеэр Соёлын сайд давхар ярьсанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Соёлын сайд жаахан соёлтой байл даа. Би ярьж байна, чимээгүй сууж үг сонс. Дахиад хэлье, ард иргэдийнхээ дунд крилл бичгийг сонгох уу, монгол бичгийг сонгох уу гэдгийг асууж байж, хуулиа баталъя” гэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр нийт 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч тал нь үлдсэн тул ирэх долоо хоногт шилжүүллээ. Ингэснээр энэ долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.

Г.ДАРЬ