A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 ЕБС-ын 33-р сургууль Эх орноо хайрлах сэтгэлийг хүүхдүүдэд төлөвшүүлж байгаа нь сайшаалтай.
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

ЕБС-ын 33-р сургууль Эх орноо хайрлах сэтгэлийг хүүхдүүдэд төлөвшүүлж байгаа нь сайшаалтай.

Нийтэлсэн: 6 years ago Үзсэн: 593

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа нар Нийслэлийн 33-р дунд сургууль дээр хэрэгжиж байгаа Ёс суртахууны хичээлийн явцтай танилцлаа. 3, 5 дугаар ангийн сурагчид эх орныхоо түүх зан заншил, эх орны сэдэвтэй Монголын шилдэг зохиолчдын шүлэг найраглал, зохиолыг задлан ярилцаж, өөрийн бодлоо багштайгаа чөлөөтэй хуваалцдаг нь хүүхдүүдэд сонирхолтой, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой, түүх зан заншил, үе үеийн эх орончдын тухай мэдлэгээ тэлэх боломжийг бүрдүүлж өгчээ. Одоогоор энэ чиглэлээр багш бэлтгэгдэж эхлээгүй байгаа хэдий ч БШУ-ны яам, Боловсролын хүрээлнгээс 3-5 дугаар ангийн анги даасан багш нарт үе шаттайгаар сургалтыг зохион байгуулж байгаа гэж тус сургуулийн сургалтын менежер ярьлаа. Хүүхдүүд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа нартай хамтран Төрийн соёрхлт зохиолч Дөнгөтийн Цоодолын “Харамчынхан” дуулийг задлан ярьж, үг өгүүлбэрийн утга санааг бусдадаа ярьж өглөө. Сурагчид УИХ-ын гишүүн гэдгээр бус Л.Энх-Амгалан багш, Д.Хаянхярваа ах утгыг ингэж тайлбарласан харин би ингэж тайлбарламаар байна гэх зэргээр чөлөөтөй ярилцаж байлаа. Мөн нэг ангийн сурагчдыг өөр өөрийн сонирхолын дагуу баг болгон суулгаж, тухайн сэдвээр зураг зуруулах, шүлэг бичүүлэх, утга санааг товч оновчтой уран яруу илтгүүлэх зэргээр хичээлийг сонирхолтой болгох заах аргыг нэвтрүүлжээ. Хүүхдүүд Ёс суртахууны хичээл бидний хамгийн дуртай хичээл болсон гэж дуу нэгтэй хариулсан юм.