A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 “Багшийн цалинг нэмэх бодлого барина”
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

“Багшийн цалинг нэмэх бодлого барина”

Нийтэлсэн: 6 years ago Үзсэн: 557

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014.05.20-ны өдрийн хуралдаанаар Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухайУИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Бодлогод, боловсролын салбарт урт хугацаанд тогтвортой баримтлах бодлого, стратегийг тодорхойлж, төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр тусгажээ. Мөн үүнтэй холбоотойгоор Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай, Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиудад өөрчлөлт орох аж.

Хэлэлцүүлгийн шатанд 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 Сайн багштай байж боловсролын салбарыг хөгжүүлнэ.  Багш нарын хөдөлмөр нэмэгдэж байгаатай зэрэгцээд ажлын үнэлэмж, нийгмийн баталгааг хангах, багшийг чадваржуулах талаарбодлогод тусгаж өгөх хэрэгтэй.  Энэ талаар сайдын байр суурийг нь сонсмоор байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр:

Цаашид багш нарын цалинг нэмэх бодлого барих аж. Ингэхдээ хүүхдүүдийг секц, дугуйлан зэрэг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хэрхэн хамруулснаас хамаарч урамшуулах олгох бодлого хэрэгжих аж.  Сургууль завсардсан хүүхдүүдэд боловсрол олгож байгаа өнөөгийн тогтолцоо үргэлжилнэ. Харин зургаан настнуудыг дотуур байранд байлгах асуудал хүнд байгаа. Дотуур байранд хүүхэд асрах багш ажиллах тухай тогтоол 2010 онд батлагдсан ч хэрэгжилт муутай. Цаашид бүх ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг асрах багштай болгох асуудлыг шийднэ.