A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Авьяас-VIII сургуулийн сурагчид нийслэл хотод Тайлан тоглолтоо амжилттай хийлээ.
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Авьяас-VIII сургуулийн сурагчид нийслэл хотод Тайлан тоглолтоо амжилттай хийлээ.

Нийтэлсэн: 6 years ago Үзсэн: 650

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Авъяас 8 дугаар сургуулийн сурагчид нийслэл хотноо тайлан тоглолтоо хийлээ. 60 орчим авъяаслаг сурагчдын бүрэлдэхүүнтэй ирсэн урлагийн тоглолт 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нийслэлийн улаанбаатар чуулгын концертын танхимд боллоо. Эдгээр сурагчдын тоглолтыг СУИС-ын мэргэжлийн багш, оюутнууд үзэж сонирхсон бөгөөд энэ жил 11 дүгээр ангиа төгсөж байгаа 4 сурагч СУИС-д суралцах эрхийг авсан байна. Хөвсгөл аймгийн үндэстэн, ястнуудын ардын язгуур урлаг, урын сан хөмрөгөөс тоглож, Хөвсгөл найраглал, сонгодог бүтээл, цэнгээнт бүжгийн номерууд тоглолтыг улам чимж үзэгчдээс өнөдр үнэлэлт авч байлаа. Уг тоглолтыг нийслэл хотын иргэдэд хүргэхэд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дэмжиж 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй багш, сурагчдын Мөрөнгөөс-Улаанбаатар, Улаанбаатараас-Мөрөн хүртэлх ирж буцах зардлыг шийдвэрлэж өгчээ. Л.Энх-Амгалан гишүүн бага ангидаа тус сургуульд суралцаж байсан бөгөөд тус сургуулийн эрэгтэй, эмэгтэй иж бүрэн хөдөлмөрийн кабинетийг шийдвэрлэж өгчээ. Тус сургуулийн захирал Б.Баярсайхан хэлэхдээ: “УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн манай сургуульд өгсөн хөдөлмөрийн кабинетийн тоног төхөөрөмжөөр бид тоглолтынхоо бүх хувцасыг оёсон, сая хүүхдүүдийг маань нийслэл хотод тоглолт хийх боломжоор хангаж өглөө, манай авьяаслаг багш нарыг дэмжих талаар санаа тавьж байгаад гишүүндээ маш их баярлаж байна” гэж хэллээ. Мөн Авъяас 8 дугаар сургуулийн сурагчид дэлхийн сонгодог зохиолоор жүжиг тавьсан нь мэргэжлийн багш, уран бүтээлчдээс өндөр үнэлгээ авчээ. Ийнхүү Хөвсгөлийн авьяаслаг сурагчид нийслэл хотынхонд уран бүтээлийн тайлан тоглолтоо амжилттай хийж Хөвсгөл нутгаа зорьсон байна.