A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Худалдааны хуулиар юуг зохицуулав?
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Худалдааны хуулиар юуг зохицуулав?

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 447
Монгол Улс өнгөрсөн онд дэлхийн 139 оронтой 11 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь өмнөх 2013 онтой харьцуулахад 3.6 хувиар өсч гадаад худалдааны тэнцэл 537.9 сая ам.долларын ашигтай гарсан хэдий ч төлбөрийн урсгал тэнцэл -321 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь түлш, шатахуунаа 100 хувь импортоор авдаг, мөн хүн ам хэрэгцээт бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг импортоор авдаг, экспортын орлогын 90 орчим хувь уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдэд тулгуурласан нь эдийн засаг эмзэг, өрөөсгөл бүтцийг бий болгосон аж. Нөгөө талдаа худалдааны эрх зүйн зохицуулалт дутмаг байгаатай ч энэ нь холбоотой юм байна. Тиймээс Засгийн газраас Худалдааны тухай хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлсэн бол УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Дэмбэрэл нар мөн Худалдааг зохицуулсан хуулийн төсөл санаачлан боловсруулсныг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, олонхи нь дэмжиж, төслийг нэгтгэн хэлэлцэхээр боллоо.
 
Дээрх хуулийн төслүүдэд худалдаанд дотоодын үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих, худалдааг хөнгөвчлөх, худалдааг дэмжихэд ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх зэрэг худалдааг дэмжих арга, механизмыг бүрдүүлж өгсөн аж. Мөн худалдаанд оролцогч талуудын эрх үүргийг илүү тодорхой болгосноор хариуцлагын тогтолцоог бий болгожээ.
 
Ингэхдээ олон улсын тогтсон хэм хэмжээний хүрээнд гадаад орнуудтай харилцан ашигтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах, худалдааны бодлогыг дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах, дотоодын зах зээлийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах, дотоод худалдааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зэрэг тал талын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэхүү төслийг боловсруулсан юм байна. Тиймээс гадаад худалдааг зөвхөн хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж гэрээний үндсэн дээр хийхээр заалт оруулж өгчээ. Ингэхдээ оюуны өмч зөрчих ёсгүй.
 
Мөн мэргэжлийн сургалтад хамрагдсаны дараа худалдаа эрхлэгч болно. Чанар аюулгүйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдахыг хориглох заалт туссан байна.
 
Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаанаас үзвэл: Монгол Улсын хэмжээнд нийт худалдааны газрын 45.7 хувь нь зориулалтын бус ажлын байртай, 39.8 хувь нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг барааг технологийн горимын дагуу хадгалдаггүй, 26 хувь нь хүнсний болон түргэн гэмтэх барааг ТҮЦ, чингэлэг, ил задгай талбайд худалдаалдаг, 50.5 хувь нь барааг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байгаа нь тогтоогджээ. Тиймээс зохих шаардлагуудыг тавих зохицуулалт туссан аж.
 
“Хуулиас давсан журам батлагдах вий”
 
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:- Хууль батлагдсаны дараа журам батлагдахаар хуулиасаа давдаг зүй тогтол бий. Хуулийн төсөлд төрийн оролцоо, төрийн хяналт зайлшгүй шаардлагатай байна гэсэн үг, өгүүлбэр байна. Төр аман дээрээ баялаг бүтээгчдээ дэмжинэ гэчихээд дүрэм журам гаргахаар эсрэгээр үйл ажиллагааг нь боомилдог, дарамталдаг, зөвшөөрөл лицензийнх нь тоог нэмдэг. Хяналтын давхцал бий болгодог. Ийм зүйл рүү орчихвий, анхаараарай. Стандартаар битгий шахаасай. Бөөний худалдааны байршлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ тогтооно гэж... Улаанбаатар хотын хувьд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тогтоох нь. Суман дээрх жижиглэнгийн худалдааг сумын ИТХ тогтоох нь. ИТХ-аас гаргадаг журмууд нь өөрсдийнхөө хараат болгох гэсэн журам гардаг. Хэзээ ч лицензийн тоог цөөрүүлсэн журам гардаггүй. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас өгсөн судалгаа байна. Монгол Улс худалдааны зохицуулалтаар 2015 онд дэлхийн орнуудаас 173-т жагсаж...  Авлигад идэгдсэн, хөгжил буурай Африкийн орнуудын дунд цохиж явна. Үүнд хил, гаалийн байгууллага уялдаа холбоогүй, хүнд суртал нөлөөлсөн.  Энэ хуулийн өмнө Эдийн засгийн өршөөлийн хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Татварын шинэчлэлийн хуулиудаа батлах шаардлага байна. Хүнээ цомхотгоогүй нэг ч аж ахуйн нэгж байхгүй байна. Худалдааны тухай хууль нь төрийн оролцоо багатай батлагдахыг хүсч байна, хуулийн төслийг дэмжиж байгаа.
 
 
Г.ДАРЬ