A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Л.Энх-Амгалан: Матаасыг урамшуулж хулгайтай тэмцэхгүй
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Л.Энх-Амгалан: Матаасыг урамшуулж хулгайтай тэмцэхгүй

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 521

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

 

Монгол Улсын газар нутгийн 12 хувийг ой эзэлдэг байсан ч сүүлийн 20 жилд ой модны хулгайн хэрэг буурахгүй, мөн талхалдалтад өртсөнөөс ой 11.79 хувийг эзлэх болжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ойн тодорхой хувьд ойжуулалт хийдэг ч эдийн засгийн хямралаас болж, энэ жилийн төсөв танагдсан байна. Ер нь энэ чиглэлийн хөрөнгө оруулалт хангалалттай сууж чаддаггүй аж. Нөгөө талдаа ойг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байгаа тул дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна. Энэ дагуу хулгайгаар мод бэлтгэж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн талаар мэдээлэл өгсөн хүнийг 50 мянган төгрөгөөр урамшуулах. Мөн хулгай хийхдээ ашигласан техник хэрэгсэл, авто машин, огтолсон модыг нь хураан авч улсынх болгох төдийгүй тэдгээрийг нь буцаан зарж, иргэнийг урамшуулахаар заалт тусгасан нь гишүүдээс шүүмжлэл хүлээлээ.

 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Төр хууль бус модны хулгайтай тэмцэх нь зүйн хэрэг. Гэхдээ матаасыг урамшуулсан, захиргаадалтын хэлбэрээр тэмцэж болохгүй. Хулгайг дэмжээд өөгшүүлээд байгаа нь төр өөрөө. Мод бэлтгэхийн тулд гоожин, гарал үүслийн гэрчилгээг төрөөс авах шаардлагатай болдог. Төлбөрөө төлчихсөн иргэн хаанаас мод бэлтгэж байгаа нь тодорхой. Гэтэл гоожин авсан иргэн, гарал үүслийн гэрчилгээ авахын тулд 4-5 зөвшөөрөл хүсдэг. Гарал үүслийн гэрчилгээ нь дамын наймааны сүлжээ үүсгэчихлээ. Хулгайгаар мод бэлтгэж байгаа иргэдийн талаар мэдээлэл өгснийг урамшуулна гэхийн оронд энэ мэт хуулийн цоорхойг хааж, тэмцэх ёстой.

 

Хоёрдугаарт, иргэддээ итгэж байж модны хулгайг зогсооно. Иргэн, төр хоёрын дунд асар том ангал үүсч байна. Модны хулгайтай тэмцье гэж байгаа бол нутгийн иргэдэд эзэмшүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг давхар оруулж ирэх ёстой. Эдийн засгийн хөшүүргэд тулгуурласан бодлого хэрэгжүүлэх юм бол хулгайг зогсооно. Ой нөхөн сэргээгддэг баялаг, Байгаль орчны яамнаас өгч байгаа мэдээллээр 78 хувь хөгшин ой. Гэтэл түүнийг хэн ч ашиглахгүй унаанги болдог. Төр нь ч ашигладаггүй, хүн нь ч ашигладаггүй, энэ бодлогыг өөрчлөх ёстой. Мөн 50 мянга орчим га ойг нөхөн сэргээх шаардлагатай тухай Байгаль орчины сайд хэллээ. Ойгоор дамжуулж хөдөө орон нутагт ажилгүйдлийг багасгаж, эдийн засгийг сэргээсэн гадаадын туршлагыг хэрэгжүүлэх ёстой. Ой модтой аймгуудад очоод энэ асуудлаар хэлэлцүүлэг хийх ёстой” гэсэн юм.

 

2014.04.10-нд чуулганы хуралдаан