A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 “Байгуулагдах сан нь 1 их наядын өртэй, яах вэ?”
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

“Байгуулагдах сан нь 1 их наядын өртэй, яах вэ?”

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 484

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд тусгаснаар Ирээдүйн өв сангийн эх үүсвэрийг  Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, төрд ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн өмчийн хувьцаа борлуулсны орлогоос тодорхой хувийг, мөн 2018 оноос эхлэн улсын төсөвт орох эрдэс баялгийн орлогын суурь жилийн орлогоос давсан хэсгийн орлогын 20 хувь болон бусад орлогоос бүрдэхээр зааж өгсөн аж. Ингэхдээ сангийн хөрөнгийг 2030 он хүртэл юунд ч зарцуулахгүй, тухайн он хүрэхэд төвлөрсөн хөрөнгийн 20 хүртэл хувийг хамгийн хэрэгцээтэй зүйл зарцуулахаар заажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Байгуулагдах сан нь эх үүсвэргүй өрөнд орчихсон байгаа. Хуульд зааснаар Хүний хөгжлийн сангийн суурин дээр Ирээдүйн өв сан байгуулагдах нь. Гэтэл Хүний хөгжлийн сан өнөөдөр 1 их наяд төгрөгтэй өртэй. Хүний хөгжил санг байгуулснаар орлого нь 13 тэрбум төгрөг болсон ч тараасан нь 1.9 их наяд төгрөгт хүрсэн. Үүнийг  бонд гарган санхүүжүүлсэн. Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдахаар Хүний хөгжлийн сан буугдана, энэ тохиолдолд Хүүхдийн эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, Хүүхдийн мөнгийг хаанаас ямар эх үүсвэрээр бүрдүүлэх вэ.  Хоёрдугаарт, Монгол Улс 2017 оноос эхэлж 1.5 тэрбум ам.долларын өр төлж эхэлнэ, бондын төлбөрт зориулж. Чингис бондын өр тулгамдаж байгаа үед хуримтлал үүсэх боломж байгаа юм уу. Дэлхий дахинд хуримтлалын 34 сан үйл ажиллагаа явуулж байна гэлээ. Гэхдээ тэдгээр нь манайх шиг мөнгөгүй сан биш. Мөн энэ хуулийн төсөлд сангийн эх үүсвэрийг шинээр татвар бий болгож бүрдүүлж болох юм шиг заалт оруулж... Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчид үргэсэн гол шалтгаан нь эрх зүйн орчин тогтворгүй байсантай холбоотой. Сангийн эх үүсвэрийг шинээр татвар бий болгож бүрдүүлнэ гэвэл хамгийн том алдаа болно. Үүнд хариулт өгөөч” гэв

Дээрх асуултад Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Ц.Дашдорж хариулт өгсөн юм. Тэрээр “Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн хууль нь 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж ажиллахаар заасан. Энэ нь төсөвт ирэх ачаалал, мөн хуримтлал үүсэх бололцоо зэргийг харгалзан үзсэн юм. Сангийн яамныхантай ярилцаж байж шийдсэн. Чингис бонд, Самурай бондын өрийн нэг хэсэг төсвийн нуруун дээр ирнэ. Гэхдээ сан байгуулагдсан нөхцөлд 2030 он хүртэл хуримтлал үүсгэнэ. Татварын заалтын хувьд уул уурхайн татвар нэмэгдүүлнэ гэсэн чиглэлээр оруулж ирээгүй, татварын хувь хэмжээ нь нэмэгдсэн тохиолдолд Ирээдүйн өв сан руу татах эх үүсвэрийн хэмжээг тодорхой хувиар нэмж болох юм гэж үзсэн.

УИХ-аас Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан байгаа, араас нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталчихвал хос морь шиг тогтолцоо бүрдэх юм. Ер нь улс орнууд өртэй байсан ч энэ төрлийн сан байгуулдаг. Сингапур улсын хувьд хуримтлалын сан байгуулснаар амжилттай ажилласан байдаг, Норвегийн сан 1990 онос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн, өр нь ДНБ-ийн 30 гаруй хувьтай тэнцэж ирсэн. Зөв л ажиллуулах нь чухал юм” гэсэн хариулт өглөө.

Эцэст нь хуулийн төслөөр санал хураах гэсэн боловч гишүүдийн ирц хангалтгүйгээс төсөл унах магадлал өндөр тул маргаашийн чуулганы хуралдаанаар санал хураахаар боллоо. Чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөөд байна.

Г.ДАРЬ