A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Хөвсгөл аймгийн Түнэл сумын эмнэлэг гэрт үйл ажиллагаа явуулж байна.
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөл аймгийн Түнэл сумын эмнэлэг гэрт үйл ажиллагаа явуулж байна.

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 730

Улсын төсөв, эдийн засаг хүндэрсэнтэй холбогдуулан 2015 оны Улсын төсвийг ямар ч шинэ сургууль, цэцэрлэг эмнэлэг, соёлын төвийн барилга барихгүй байхаар  баталсан. Ингэснээр Энэ жилийн төсвийг түүхэнд байгаагүй бүсээ чангалсан төсөв  гэж эдийн засагчид, судлаачид дүгнэж байгаа.  Монгол Улсын хэмжээнд баригдаж эхэлсэн ч санхүүжилтгүйн улмаас зогссон олон зуун барилга байгууламж балгас болж үлдэх нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан 2015 оны улсын төсөвт ажил нь эхлээд зогссон барилгуудыг санхүүжүүлж, ашиглалтад оруулах хөрөнгө тусгагдсан юм. Гэтэл зарим сумдад баригдаад олон жил болж эрүүл ахуйн болон аюулгүй ажиллах орчин нөхцөл алдагдсан барилга байгууламжуудыг ашигласаар байгаа бөгөөд үүний нэг нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын хүн эмнэлэг. Улсын мэргэжлийн хяналтын дүгнэлт удаа дараа гарч үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон бөгөөд уг эмнэлгийн эмч ажилтнууд гэр барьж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Уг эмнэлгийн нөхцөл байдалтай УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа нар танилцаж, УИХ, Засгийн газрын түвшинд асуудлыг тавьж эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр шинэ эмнэлгийн барилга бариулах, Засгийн газрын нөөц хөрөнгөөс шаардлагатай санхүүжилтийг гаргуулах боломжууд байгааг хэлж байна. Энэ барилга 1973 онд баригдсан. Баригдсан цагаасаа 2 удаа их засварт оржээ. 2010 оноос хойш аймгийн МХГ-аас 2 удаа үйл ажиллагаа явуулахыг хориглон  хаасан боловч хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг таслалгүй хүргэх зорилгоор эрүүл ахуй журмаа зөрчин ажиллаж байжээ.  2014 онд уг барилгад үйл ажиллагаа явуулахыг бүрмөсөн зогсоосон. 2013 оноос Эрүүл мэндийн төвийн шинэ барилгын санхүүжилтийг Улсын төсөвт тусгуулах талаар сум, аймгаас чадлынхаа хэрээр хөөцөлдөөд тусгуулж чадаагүй байна. Төрөхийн өмнөх эмчилгээ, төрөлтийг аймгийн төвийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлэн  хийж байгаа юм байна. Энэ мэтчилэн Хөвсгөл аймгийн хэмжээнд зайлшгүй шинээр барих шаардлагатай эмнэлэг, цэцэрлэг, соёлын төв, дотуур байрын барилгууд нилээд олон байгаа, энэ асуудлыг хямрал  гэж хойш тавилгүй байгаа боломжоо ашиглан шинэ барилгуудыг барих хөрөнгө санхүүгийн талаар Ерөнхий сайдад уламжилж, хөдөөгийн иргэдийн эрүүл орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх ёстой гэж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэллээ.