A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгал төлөх малчдын идэвх сэргэнэ
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгал төлөх малчдын идэвх сэргэнэ

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 641

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10,0 гаруй хувийг мал аж ахуйн салбар үйлдвэрлэж, хөдөлмөр эрхэлж буй хүн амын 30,0 орчим хувийг малчид эзэлж, нийт өрхийн  20,0 орчим хувь нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьжиргаагаа залгуулж байна. Гэвч малчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, нийгмийн хамгааллын асуудал бүрэн шийдэгдээгүйгээс мал маллах хүн ховордож, ялангуяа залуу малчдын хувьд төв суурин руу өөр ажил хайх сонирхол нэмэгдэж байна. Одоогийн хууль тогтоомжоор малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой боловч орлогын түвшин доогуур, мал аж ахуйн үйлдвэрлэл улирлын чанартайгаас сар бүр шимтгэл төлөх боломжгүй зэргээс хамралтын хувь бага байна. Нийгмийн даатгалын байгууллагаас гаргаж буй мэдээллээр 25000 малчин буюу нийт малчдын 6,0 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагджээ. Нийгмийн даатгалын сангаас 45,6 мянган малчин өндөр насны, 9,5 мянган малчин хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа бөгөөд 2013 онд 3,2 мянган малчин шинээр тэтгэвэрт гарчээ. Гэхдээ эдгээр тэтгэвэр авагчдын дийлэнх нь 1990 оноос өмнө нэгдэл, сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан хүмүүс байгаа юм. Хүн ам мал сүргээрээ бусад аймгуудаа тэргүүлдэг Хөвсгөл аймаг 16.000 малчин өрхтэйгөөс нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг өрх дөнгөж 2500 орчим байдаг. Мөн өнгөрсөн жил батлагдсан Ажилласан тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжсэнээр энэ тоо 5000 болтлоо өссөн үзүүлэлттэй байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Мал аж ахуйн үйлдвэрлэл байгаль, цаг уураас шууд хамааралтайн дээр малчид нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа болон өдөр шөнөгүй, цаг наргүй, амралтгүй, хүнд хүчир биеийн хөдөлмөр эрхэлдэг зэргээс хамааран наснаасаа эрт хөгширч, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар нь буурч, харьцангуй доогуур наслалттай байна. Энэ байдал тэдний амьжиргааны түвшин доогуур байх, ядууралд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа.  Манай улс 145229 малчин өрхтэй. Улсын хэмжээгээр ядуурлын түвшин 27,4 хувь байгаа бол малчдынх 34,4 хувь, малчин бус иргэдийнх 24,4 хувь байна. Нөгөө талаар малдаа анхаарахаас илүүтэй малчиндаа анхаарах цаг болсныг ч илэрхийлж байгаа юм”.гэж хэллээ.

 Одоо өргөн баригдаад байгаа хуулийн төсөлд:

  1. 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил нь малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил нь малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн 50 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэр тогтоолгох эрхтэй байх, ингэснээр малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван насаар наашлуулах,
  2. Жилийн дөрвөн улиралд байгаль, цаг уурын шууд хамааралтай нөхцөлд, өдөр шөнөгүй, цаг наргүй, амралтгүй, хүнд хүчир биеийн хөдөлмөр эрхэлдэг онцлогийг нь харгалзан малчнаар ажилласан нэг жилийг 1 жил 6 сараар нэмэгдүүлэн тооцох,
  3. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн улирлын шинж чанар, орлогын тогтвортой бус байдлыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлж болох,
  4. Малчид хувиараа мал аж ахуй эрхлэх болсон, мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжсэнээс хойшхи 20 жилийн хугацаанд төлж чадаагүй болон төлөх боломжгүй байсан шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олгох асуудал багцаар багтаж байгаа юм.