A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Дэлхийн эмч нарын баярын мэнд хүргье! Эрүүл мэндийн салбарт хийсэн хувийн хөрөнгө оруулалт, батлуулсан хуулиудаасаа та бүхэнд танилцуулж байна.
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Дэлхийн эмч нарын баярын мэнд хүргье! Эрүүл мэндийн салбарт хийсэн хувийн хөрөнгө оруулалт, батлуулсан хуулиудаасаа та бүхэнд танилцуулж байна.

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 628

Олон хүнд амьдрал бэлэглэдэг мөртлөө эгэл даруухан ажиллаж, амьдарч яваа нийт эмч, эрүүл мэндийн ажилтнууддаа Монгол түмнийхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж Дэлхийн эмч нарын баярын мэнд хүргье! 

Эрүүл мэндийн салбарт хийсэн хувийн хөрөнгө оруулалт, батлуулсан хуулиудаасаа та бүхэнд танилцуулж байна.


• Эрүүл мэндийн даатгалын тухай хууль / ажлын хэсэгт орж ажилласан /

• Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль
• Улсын төсөвт Хөвсгөл аймгийн сумдын Эрүүл мэндийн төвийн шинэ барилга, их засвар, машин, тоног төхөөрөмжийн асуудлыг холбогдох яаманд уламжлан шийдвэрлүүлж байна.
• Хөвсгөл аймгийн бүх суманд шилэн кабель орж, хөдөөгийн 88 баг үүрэн холбооны сүлжээнд хамрагдав. Ингэснээр Цахиам-Эмнэлэг хөтөлбөр хэрэгжиж, яаралтай дуудлага өгөх, эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломж нээгдэв.
• Нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж дээр ажиллах 3 эмчийг хувийн хөрөнгөөр БНСУ-д сургалтад хамруулахаар болов.
• Хөвсгөл аймгийн Хөдөөгийн 88 багийн эмч нарыг сургалтад хамруулж, анхан шатны үзлэг хийх эмчийн цүнх, багаж бэлэглэв.
• Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийг иж бүрэн тохижуулж, засварлав.
• Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт орчин үеийн хүчилтөрөгийн аппарат бэлэглэв.
• УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн ээж О.Цэнд-Аюушийн нэрэмжит сангаас сүүлийн 3 жилд Хөвсгөл аймгийн шилдэг эмч, сувилагч, асрагч, эрүүл мэндийн ажилтнуудыг шалгаруулж 30 сая төгрөгийн шагнал олгов.
• УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн ээж О.Цэнд-Аюушийн нэрэмжит сангаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 өрхийн эмнэлэгт иж бүрэн шарлагын аппарат бэлэглэв.
• Хөвсгөл аймгийн Рашаант сумын Эрүүл мэндийн төвд 25 сая төгрөгийн өртөгтэй иж бүрэн пургон автомашин бэлэглэв.
• Хөдөөгийн зарим багийн эмч нарыг унаажуулав.