A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 561

Монголын сайхан ээжүүд, эмэгтэйчүүддээ Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийг ухаан орсон цагаасаа хамгийн гол баяруудын маань нэг хэмээн догдолж, ээжээ, эгчээ жаахан ч атугай баярлуулах юмсан хэмээн ус зөөж, түлэээ хагалж, буянтай сайхан ээжээ үргэлж хамт байх юм шиг итгэж явжээ. Тэр үед хөдөөний хүүхдэд ховорхон олддог ил захидал олж ээждээ жинхэнэ сэтгэлийн үгээ бичдэг байж билээ. Нэг л бичвэл дахиж засвар хийж, дахиж олдохгүй тэр гоё зурагтай ил захидал надад ямар үнэтэй байгаа вэ. Ээж маань бүхий л насаа эрүүл мэндийн салбарт зориулсан сайхан хүн байсан. Ээж минь өнөөдөр хажууд минь байгаасай гэж үргэлж боддог болоод ч тэрүү таныгаа энэ л өдөр маш ихээр үгүйлж сууна. Ээжийнхээ нэрэмжит сан байгуулж аймгийнхаа эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллласан жолооч, асрагч, сувилагч, эмч нарт тэтгэлэг олголодог боллоо. Гадаад оронд мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх, машин тэрэг, тоног төхөөрөмжөөөр хангах гээд өөрийн зүгээс чадах бүхнээ хийж байна. Цаашид ч үйл ажиллагаагаа өргөжүүлж эмэгтэйчүүд, эхчүүд, ирээдүйн Монгол ээжүүддээ зориулсан хөрсөндөө буусан, ирээдүйг харсан хууль батлуулах нь миний гол зорилго байх болно.
Тандаа цэцэг дэвсэе гэхэд
Нэг зуных байтугай 
Нэгэн зууны цэцэг үл хүрнэ сайхан ижий минь