A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Хүүхдүүдийнхээ ирээдүйг баталгаажуулсан хуримтлалын сан байх ёстой.
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хүүхдүүдийнхээ ирээдүйг баталгаажуулсан хуримтлалын сан байх ёстой.

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 667

Монгол Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит

чуулганы 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр

хуралдааны дэлгэрэнгүй

тэмдэглэлээс...

З.Энхболд: Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн. Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай болон Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолуудын төсөл Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал дээр Энх-Амгалан гишүүний байр суурийг сонсоё.

            Л.Энх-Амгалан: - Би Хүний хөгжлийн санд өөрчлөлт оруулах, тэгээд хүний хөгжлийн сандаа өр тавин байж, одоо ингэж хүүхдийн мөнгийг, тэр тусмаа эцэг эхчүүдийг амьдралыг мэдэхгүйгээр алагчилж ингэж олгох гэж байгаа ийм шийдвэр гаргахыг дэмжихгүй байгаа юмаа. Өнөөдрийг хүртэл энэ Хүний хөгжлийн сан байгуулагдсанаас хойш энэ сангаар дамжуулаад хэдэн тэрбум төгрөг, хэдэн их наяд төгрөгийг бид нар зарчихав аа. Оюу толгойн урьдчилгаа, Таван толгойн урьдчилгаа, за ингээд бондоор санхүүжүүлсэн зээлүүдээ нийлэхээр 1.2 их наяд төгрөг болж байгаа байхгүй юу. 1.2 их наяд төгрөгийг бид нар энэ хүний хөгжлийн сангаараа дамжуулаад иргэддээ тараачихсан байж байгаа. Хүүхдийн мөнгийг оролцуулаад. Маш их хэмжээний мөнгө шүү дээ. Нөгөө гаднаас авч байгаа Чингис, Самурай бондтой чинь хэмжээнд хүрэхүйц ийм хэмжээний мөнгө өнөөдөр бид нар халамжийн мөнгө болгоод зарцуулчихсан байж байгаа.

            Уг нь бол энэ Хүний хөгжлийн сан бол ирээдүйн хуримтлалын сан байх ёстой юм. Өнөөдөр хүүхдэд чинь хүрэлцээгүй байгаа цэцэрлэг, сургуулийнх нь асуудлуудыг шийдээд өгөх. Эсвэл ирээдүйн боловсролын сан, даатгалын сан болгоод энэ хэлбэрээр, хөрөнгө оруулалтын сан болгоод ашиглах боломжийг, энэ сонголтыг бид нар ард иргэддээ өгөх зайлшгүй нөхцөл байдал үүсчихсэн байна. Тэрнээс биш өндөр хүүтэй, богино хугацаатай бондын эх үүсвэрийг халамж хэлбэрээр санхүүжүүлээд байж болохгүй. Манай Засгийн газар нэг болохоор халамжийн ч мөнгө юм шиг, нэг болохоор нийгмийн хамгааллын мөнгө ч юм шиг яриад байдаг. Энийгээ өөрсдөө  ялгаж салгаж ойлгохоо больчихоод байж байна шүү дээ.

            Тийм учраас үзэл санааны хувьд энэ сангийн зорилго, зарцуулалт, хуримтлуулал дээр зайлшгүй өөрчлөлт хийх ёстой гэж ойлгож байгаа. Хэрэв халамжийн мөнгө байх юм бол одоо тэр нь орчуулбал conditional cash transfer буюу нөхцөлт мөнгөн тэтгэмж болно. Энэ нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэлбэр олон улс оронд хэрэгжиж байсан. Сургуулиас хүүхдээ завсардуулахгүй бол эсвэл хүүхдэдээ заавал ч үгүй сургуулийн өмнөх боловсрол олгосон байх юм бол гэх мэтээр эцэг эхчүүдэд тодорхой хариуцлага хүлээлгэж, хариуцлага дээр нь үндэслэж энэ мөнгөн тэтгэмжийг олгодог. Энэ бол нэг талаасаа халамжийн бодлого болж өгнө.

            Нөгөө талаасаа хүүхдийн мөнгө бол би Монгол Улсын хүн амыг өсгөх бодлого гэж үздэг хүн. Тэгж ч боддог. Өнөөдөр 3 сая иргэнтэй болж байгаа, цаашдаа бид нар хүн амаа өсгөнө гэж бодож байвал нийгмийн хамгааллынхаа бодлогоос ухрахгүй байх ёстой. Тэгэхээр хүүхдийнхээ ирээдүйн боловсролыг дэмжсэн, төгсөөд чадварлаг боловсон хүчин байх мэдлэг чадварыг хамгаалсан ийм хөрөнгө оруулалтын хуримтлалын сан болгох хэрэгтэй. Ингэж өөрчлөгдөх ёстой. Би энэ шийдвэрийг энэ удаагийн Улсын Их Хурал гаргах ёстой гэж үзэж байгаа юм. Юу вэ гэхээр бүх эцэг эхчүүдэд сонголтоо хийх боломж олгоё. Өнөөдөр  хүүхдийнхээ 20 мянган төгрөгийг авах уу, эсвэл танай хүүхэд 12 дугаар ангиа төгсөөд, дээд боловсрол эзэмших, эсвэл мэргэжлийн боловсрол эзэмшихэд тэр хуримтлал, ирээдүйд хуримтлал үүсгэсэн тэр сангаасаа та сургалтынх нь төлбөрийг сургууль төгстөл нь авах уу. Энэ сонголтыг олгоё. Эцэг эхчүүд өнөөдөр боловсролын даатгалын санд мөнгө хуримтлуулах ийм л сонголтыг би хийнэ гэж ойлгож байгаа.

 

            Манай монголчууд үр хүүхдүүдийнхээ боловсролд  маш их хөрөнгө зардаг ард түмэн. Бид нар өнөөдөр энэ боломжийг олгох хэрэгтэй. Тиймээс  ирээдүйн хуримтлалын сан болгож энэ асуудлыг шийдвэрлэх ийм цаг өнөөдөр ирчихсэн байна аа л гэж хэлэхийг хүсэж байна.

             Нөгөө талдаа Хүний хөгжлийн сан ард иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны асуудлыг ялгаж салгаж өгөх ёстой. 1.8 сая иргэд маань өнөөдөр хувьцааныхаа мөнгийг авч чадаагүй үлдсэн. Энэ бол Эрдэнэс Монгол Таван толгой компанийн толгой компанийнх нь, Оюу толгой компанийн 34 хувийг эзэмшиж байгаа, Эрдэнэтийн 50 хувийг эзэмшиж байгаа, энэ Таван толгойг 100 хувь эзэмшиж байгаа иргэдийн хувьцааны асуудлуудыг яаралтай шийдэх ёстой. Хүний хөгжлийн сан бол хөрөнгө оруулалтын ирээдүйн хуримтлалын сан, хувьцаа бол тусдаа шүү. Энэ хоёр асуудалд бүр нэг анхаарал хандуулж энэ Улсын Их Хурал тодорхой шийдвэр гаргах ёстой.