A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Модон Хонин жилийн сар шинийн мэндчилгээ
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Модон Хонин жилийн сар шинийн мэндчилгээ

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 736

Нийт Монгол түмэн, Төрөлх нутгийнхаа зон олон, азай буурал ахан дүүс та бүхэндээ 17-р жарныМодон хонин жилийн амар мэндийг айлтган мэндчилье. 

Та бүхэн минь Тарган тавтай өвөлжиж, Тавлаг сайхан хаваржиж байна уу. Улиран одож буй Ялгуусан хэмээх Морин жил Монголчууд та бидэнд хийморь сүлдээ хайрлаж, олон сайхан бүтээлч ажлуудыг хийж амжууллаа. Хонин жилийн босгон дээр 3 сая дахь иргэнээ хүлээн авч, өсөж үржихийн ерөөл билэг бүрдэн баяр дээр баяр нэмлээ. 

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн малчин Шагдарын Мачуухай, Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн малчин Алтангэрэлийн Ганболд нар Хонин жилийн босгон дээр Монгол Улсын сайн сайн малчин, Тариалан сумын Сэлэнгэ багийн ногоочин Ж.Баатар Улсын тэргүүний тариаланч, Тариалан сумын Шижир говь компани Улсын Тэргүүний тариаланч хамт олон гэдэг эрхэм сайхан алдрын эзэд болж Хөвсгөл түмнийхээ магнайг тэнийлгэлээ. Аймгаас маань олон сайхан тэргүүний малчид төрж 35 хүн Хөвсгөл аймгийн сайн малчин боллоо.

Бас нэгэн сайхан үйл явдал болсон нь Монгол түмний хүсэн хүлээдэг яруу найргийн 32 дахь удаагийн “Болор цом” наадамд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул яруу найрагч Б.Мягмаржав маань түрүүлж нэр хүндтэй шагналын эзэн боллоо.

Хурдны дээд болсон Морин жилд Хөвсгөл аймаг маань нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, Алс хөдөөгийн бүх баг үүрэн холбооны сүлжээнд бүрэн хамрагдлаа. Орчин үеийн 2.3 тэрбум төгрөгийн өртөгтэй оношлогооны төвтэй болж, эрүүл мэндээ түргэн шуурхай оношлуулах боломж бүрдлээ. Өөрийн хөрөнгөөр Ахмад настнууд, азай буурлууддаа зориулж Хөвсгөл нуурынхаа эрэг дээр Амралт сувиллын газрыг байгуулж хүлээлгэн өглөө. Нутгийнхаа бүх сумдаар орж ажил үйлстэй нь танилцан, иргэд малчидтайгаа уулзаж санал бодлоо солилцлоо. Нутгийн зон олныхоо итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаагийн хувьд Эрүүл мэндийн даатгалын хуулийг нэр бүхий гишүүдийн хамт санаачлан батлуулж, Тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх хуулийг боловсруулан Малчдаа эрт тэтгэвэрт гаргах, Хувийн хэвшлээ дэмжих зорилгоор 1 хувийн татвартай болгох зэрэг хуулийн төслүүдийг санаачлан УИХ-д өргөн барьлаа. Мөн 2015 оны улсын төсөвт аймагтаа 30 гаран тэрбум төгрөг тусгуулж, Хөвсгөл аймагт санхүүжилт хийгдэлгүй царцаагдсан олон сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төв, эмнэлгийн барилгын дуусгал санхүүжилтийг шийдвэрлүүлэн, чухал шаардлагатай газар 2 гүүр, Мөрөн суманд 9.8 км авто замын хөрөнгийг тусгуулж чадсандаа баяртай байна. 

Айлчлан ирж буй хонин жилийн өнгө сайхан байна. Улс оронд үүссэн эдийн засгийн хямрал саарч, айл бүрт хот дүүрэн хонь мэт эд хөрөнгө бялхаж, ажлын баяр нэмэгдэн өрх бүрийн орлого нэмэгдсэн сайхан жил гарна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн миниь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

 Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН