A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Малчдын Тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийг боловсруулан өргөн барьлаа.
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Малчдын Тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийг боловсруулан өргөн барьлаа.

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 673

Таны хувьд Хамтын тэтгэврийн тухай хуулийн ажлын хэсэгт ажиллаж байгаа гэж сонссон. Энэ хууль иргэдэд маш шинэлэг сонсогдож байгаа. Ялангуяа гэр бүлээ алдаж өнчирч хоцорсон ахмадуудаа энэ хуулинд хамруулах хэрэгтэй. Алаг үзэж болохгүй гэж байнгын хорооны хурал дээр таны хэлсэн үг олон ахмадуудыг баярлуулсан байх аа.

Үнэн хэрэгтээ ахмадууд гэж их ярьдаг. Ахмадуудын нийгмийн асуудлын чиглэлээр
улстөр их хийдэг мөртлөө дорвитой арга хэмжээ авдаггүй. Тэтгэврийг нь олигтойхон нэмээд өгч чадахгүй байгаад сэтгэл дундуур явдаг. УИХ-ын гишүүн болоод хийнэ, шинэчлэнэ гэж зорьсон зүйл маань Тэтгэврийн даатгалын тогтолцоог өөрчлөх, боловсронгуй болгоход чиглэгдэх юм байна гэдгийг эрт харсан. Хамтын тэтгэврийн тухай хууль бол зайлшгүй батлан гаргах ёстой хууль. Гэхдээ дотор нь сайн зохицуулалт хийхгүй бол ахмадуудаа алагчлах байдал гарч болзошгүй гэж болгоомжилж л байгаа. Хууль батлагдахын нэг жилийн өмнө гэр бүлийн хүнээ алдсан хүн гарч таарна. Тэр хүмүүс доод тал нь 15-20 жил хамт

амьдарсан бол хуулинд хамрагдах ёстой гэж би үзээд байгаа юм л даа. Тэр хүмүүсийг таны гэр бүлийн хүн хууль батлагдахын өмнө бурхан болсон байна. Энэ хууль танд хамаарахгүй гэж хэлэх ёсгүй. Манай тэтгэврийн даатгалын сан нь дотроо өндөр настан, тахир дутуу, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжээс бүрдэж байна. Одоогийн тэтгэврийн тогтолцооны тэтгэвэр бодох арга нь төлсөн шимтгэлтэйгээ шууд хамааралгүйгээс хуваарилалт шударга бус, хувь хүний тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг үнэгүйдүүлж,

эдийн засгийн шинэчлэл, хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй уялдуулж зохицуулаагүйгээс тэтгэврийн даатгалын санд сөрөг үр дагаврууд бий болсоор байгаа юм. 3арим улс орон төдийгүй манай улсад олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн хоёр буурлын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа буурал нь цаг хугацааны хувьд
удаан амьдарч чадахгүй байгаа статистик судалгаа байдаг. Энэ нь өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтанд орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг байдлаар илэрдэг. Үүнээс сэргийлэх зорилгоор “хамтын тэтгэврийн” асуудлыг цаашид бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй юм. Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй гэж манай ажлын хэсгийнхэн үзэж байгаа.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн гэр бүлийн гишүүнд нь түүний амьдрах хугацаанд тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр давхар олгогдох явдал юм. Гэхдээ хуульд зааснаар тодорхой шалгуурыг тавьж байгаа ч амьдрал баян учир зарим иргэнд уг хууль үйлчлэхгүй байх тохиолдол байна. Тухайлбал, хүнтэй суугаагүй боловч тэтгэвэр тогтоолгосон иргэн, насны хэт зөрөөтэй боловч хуульд заасан зарим шаардлагыг хангаж байгаа иргэн, улсад ажил, хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэд энэ хуульд хамрагдахгүй гэсэн заалт явж байгаа. Нөгөө талаас Хамтын тэтгэврийн тухай хуулийг Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуультай адилтган ойлгож болохгүй. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуулиар уг тэтгэврийг авах субьектүүдийг тодорхой заасан байдаг.

Монгол Улсын нийт хүн амын 31.3 хувь нь огт гэр бүл болоогүй, 60.1 хувь нь гэр бүлтэй, 3.1 хувь нь салсан, 5.5 хувь нь бэлбэсэн хүн байна гэсэн тооцоо бий. Хуулийн төслийн шаардлагад нийцвэл зохих 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлж өсгөсөн гэр бүлийн тоог нарийвчлан гаргахад одоогийн байдлаар хүндрэлтэй байгаа хэдий ч хэрэв энэ хууль батлагдсаны дараа хуулийн шаардлагад нийцүүлэн тогтвортой гэр бүлийн тоог Улсын бүртгэлийН Ерөнхий газрын бүртгэлийн газартай хамтран иргэний регистрийн дугаараар гаргуулан авах бололцоотой гэж харж байна. Харин бид ойролцоогоор хамтын тэтгэвэр авах бололцоотой иргэний тоог 76674 байхаар тооцоолж байгааг нэмж хэлье дээ.

Нэгэнт Тэгэвэр ярьсных Малчдын тэтгэврийг нөхөн тооцох тухай хуулийг та болон нэр бүхий гишүүд өргөн барьсан. Энэ хуулийн ач холбогдлын талаар товчхон.

Товчхондоо хэлбэл 25000 малчин буюу нийт малчдын зургаа орчим хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Нийгмийн даатгалын сангаас 45.6 мянган малчин өндөр насны, 9.5 мянган малчин хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа бөгөөд 2013 онд 3 мянган малчин шинээр тэтгэвэрт гарсан байдаг. Гэхдээ тэтгэвэр авагчдын дийлэнх нь 1990 оноос өмнө нэгдэл, сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан хүмүүс байгаа. Үндэсний статистикийн хорооны 2013 оны мэдээллээр манай улсад 145229 малчин өрхтэй гэсэн судалгаа гарсан. Улсын хэмжээгээр ядуурлын түвшин 27.4 хувь байгаа бол малчдынх 34.4 хувь, малчин бус иргэдийнх 24.4 хувь гаран, мөн эрүүл мэнд,  өвчлөл, эрт нас баралтын түвшин хот сууринд амьдарч байгаа иргэдээс өндөр байдаг. Хөдөө тойрогтоо ажиллах үеэр малчид эрт тэтгэвэрт гарах нь зүйтэй, сүүлийн үед мал дээр байгаа залуучууд нийгмийн даатгалаа төлөхөө байсан. Тэтгэврийн насанд очоод амьжиргааны баталгаагүй болж байна гэдэг санал их хэлдэг л дээ. Нөгөө талаас малчид байнгын тогтмол орлого байдаггүй учраас аль боломжтой үедээ, жилдээ

2 удаа ч гэдэг юм уу даатгалын шимтгэлээ төлөх боломжийг бүрдүүлж өгнө. Намар мал махны үеэр, хавар ноос ноолуурын үнэ ханш өсдөг үеэр гэх мэт заалтуудыг тусгаад явж байна. Тиймээс манай улсын эдийн засгийн уламжлалт салбар мал аж ахуйд ажиллагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохтой дүйцэхүйц арга хэмжээ болгон 1995 оноос хойших 20 жилийн хугацаанд төлөгдөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олгосноор тэдний нийгмийн баталгааг нь хангахад чухал ач холбогдолтой хууль болно. Миний бие 2013 онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуулиар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд ажилласан жилээ нөхөн тооцуулж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэх тухай хуулийн ажлын хэсэгт ажиллаж батлуулсан. Улсын хэмжээнд 480 мянга гаруй, Хөвсгөл аймгийн хэмжээнд 24.000 орчим хүн энэ хуулинд хамрагдсан. Ард иргэдэд үр дүнгээ өгсөн сайн хууль болсон гэж би хувьдаа бодож явдаг. Дээрх хуулинд заасан хугацаанд малчид нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа учраас уг хуулийн үйлчлэлд хамрагдах боломж багатай байсан. Тиймээс малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийг боловсруулах шаардлага үүссэн гэх үү дээ. Энэ намар тойргынхоо хойд болон зүүн хойд сумдаар явахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэтгэврийн даатгалын асуудал хөндөгдөж байсан. Бас л бодож үзэх ёстой асуудал. page20image23760

Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, ахмадуудын нийгмийн баталгаа сайжирч, эрүүл мэнддээ анхаарах чухал ач холбогдолтой.