A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 АТАРЫН АЯН БОЛ МОНГОЛ УЛСЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭГ
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

АТАРЫН АЯН БОЛ МОНГОЛ УЛСЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭГ

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 556
  • Хөвсгөл аймгийн Малчин тариаланчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүд 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хуралдаж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, малчин тариаланчдад тулгамдсан асуудлуудыг эрэмбэллээ.

​        

  • Монгол Улсад Атрын анхны аян өрнөсний 55 жилийн ойг тохиолдуулан бусад аймгуудаас анх удаа Атрын 55 жилийн ойг Хөвсгөл аймгийн Тариалан суманд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулав. Энэ үеэр анхдагч тариаланчиддаа хүндэтгэл үзүүлж, Газар тариалангийн салбартай ажил амьдралаа холбосон 300 гаран хүнийг Хөвсгөл аймгийн Малчин тариаланчдын холбооны шагнал “Хөвсгөл-Атар 55” медалиар шагнав. 

    Хөвсгөл аймгийн газар тариалан эрхлэдэг сумдын ногоочид малчдад 25 морины хүчтэй бага оврын 30 тракторыг олон жилийн хөнгөлттэй нөхцлөөр төлөгдөх гэрээгээр олголоо. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан 2012 онд Беларусь улсад үйлдвэрлэгдсэн тус бүр нь 100 сая төгрөгийн өртөгтэй хадлангийн иж бүрдлийг аймгийнхаа зургаан бүсийн толгой хоршоонд олгож өгснөөр хадлан тэжээлийг хямд үнээр малчдад олгох боломжийг бүрдүүлэв. Эдгээр тракторуудын үр өгөөжийг хэрхэн ашиглаж, малчдад хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл олгох боломжийг бүрдүүлж байгаа талаар тухайн сумдын толгой хоршоодоос тайлан авахаар төлөвлөж байна.

    Хөвсгөл аймгийн газар тариалан эрхлэдэг сумдын 80 орчим залуучуудад Орчин үеийн газар тариалангийн трактор тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний сургалтыг зохион байгуулж сертифекат олгов.