A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Дэлгэрмөрний гармыг хөвдөг гүүртэй болгоно.
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Дэлгэрмөрний гармыг хөвдөг гүүртэй болгоно.

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 679

Нэг эргээс нөгөө эрэг рүү гарахын тулд дүүжин гүүр буюу тросс утаснаас биеэ бөхлөн гол гаталж буй мотоцикольтой залуус, баадантай хувцсаа барьсан настай эмэгтэйн гэрэл зураг сүүлийн хэдэн өдөр олны анхаарлыг ихэд татсан. Манайд бүү хэл дэлхийд ховор эл үзэгдэл Хөвсгөл аймгийн баянзүрх сумын Дэлггэрмөрний гарамд 1990 оноос хойш өдөр дутам болдог байна. Цөн түрэх үе болон зун уг гол үерлэсэн тохиолдолд  Баянзрүрх сум болон дэлгэрмөрөнөөр хуваагдсан сумдын иргэд соёлт ертөнцөөс тусгаарлагддаг аж. Гэсэн ч амь өрссөн , эрсдэлтэй гэмээр энэ үйлдлийг нутгийн иргэд 25 жил хийсээр ирсэн байна. Нутгийн иргэдийн ойрын хугацаанд яаралтай хийх ажлын саналд уг гармыг гүүртэй болгох асуудал нэгдүгээрт байнга бичигддэг аж. Иймд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан санаачлан тус гармыг гүүртэй болгохоор болсон байна.

Энэ талаар гишүүний туслах Д.Мөнхжаргалаас тодруулахад Хөгжлийн банкны санхүүжилтээр энэ онд тус гармыг гүүртэй болгох ажил  эхэлсэн. Эл гарамд усны урсгал онцлогоос шалтгаалан бетонон болон бусад төрлийн гүүр барих боломжгүй гэсэн дүгнэлт гарсан юм билээ. Тиймээс Оросын байлдааны зориулалтын Хөвдөг гүүр болон бирваазтай болгохоор болсон. Үүнд - 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд ирэх зуны сүүлч гэхэд бүрэн ашиглалтад орсон байхаар төлөвлөөд байгаа. Өмнө нь аймгийн Хогорог, Шигшид зэрэг түргэн урсгалтай голыг Оросын байлдааны зориулалтын хөвдөг гүүртэй болгосон нь эдэлгээ сайтайн дээр иргэд ам сайтай байгаа гэлээ.