A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Багшийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг 12 сар болгон бууруулахын эсрэг хатуу зогсоно.
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Багшийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг 12 сар болгон бууруулахын эсрэг хатуу зогсоно.

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 774

Төсвийн тодотголоор багш нарын 36 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийн 12 сар болгох тухай яриа гараад ирсэн ш дээ.

Боловсролын багц хуулийг батлахдаа тэтгэвэрт гарч байгаа багшид 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно гэсэн заалт оруулсан. Гэтэл Сангийн яаманд 2015 оны төсвийг тодотгох хүрээнд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг 12 сар болгон бууруулах төсөл оруулж ирсэн л дээ. Ийм байдлаар үнэлээд эхлэх юм бол боловсролын салбарт багшлах

багш олдохгүй болно. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, мэргэжилтнүүдийн ганц хорогдож байгаа юм нь нэг удаагийн тэтгэмж. Үүнийг хасч болохгүй. Мөн хөдөөгийн сургуулийн багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарахгүй бол сургуулийнхаа дотуур байранд амьдардаг багш олон байна. Мөн энэ намар зарим сумдын багш нартай тусгайлан уулзахад хуулинд өөрчлөлт оруулах хэд хэдэн зүйл хэлсэн.
6 настай хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нарын ажлын ачаалал их байдаг учраас хүүхдийн нэг багшид оногдох тоог цөөлөх, эсвэл туслах багшийн орон тоог нэмэх, Мөн бага ангийн багш нарыг улиралд нэг удаа заавал аймийн төв орж нарийн мэргэжлийн оношлогоо хийлгэх журам гарсан нь алслагдсан сумын олон багш нарыг чирэгдүүлж байгаа. Энэ оношлогоог тухайн сумынх нь Эрүүл мэндийн төв дээр хийчих бүрэн боломжтой. Ийм ийм асуудлууд байна.

Төсвийн тодотгол дээр багш нарын 36 сарын тэтгэлгийн асуудал дээр та баттай зогсох юм байна гэж ойлголоо.

Тийм ээ. Байр сууриндаа хатуу зогсоно оо.
Багш нарын 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж боловсролын салбарынхад урам өгч цаашлаад байрын багш, туслах багш, ажилтнууд энэ тэтгэмжид хамрагдах хүсэлтээ байнга илэрхийлдэг. Хөдөө орон нутагт бол ачааны хүндээс үүрэлцэж байгаа эдгээр хүмүүст багш нартай адилхан тэтгэжмийг нэмж оруулах шаардлагатай.

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудал их хөндөгддөг. Зарим яамны барилгыг сургууль болгох тухай ч яригдаад эхэллээ. Харин хөдөө орон нутагт энэ асуудал их хөндөгдөж байна уу.

Монголын багш нарын баярыг тохиолдуулан сум бүрээс санал асуулга явуулж шилдэг 27 багшийг нийслэл хотод зохион байгуулагдсан Монголын шилдэг багш нарын арга хэмжээнд оролцох бүх зардлыг ивээн тэтгэж оролцууллаа. Нийслэл хотоос ямар ч ялгаагүй. Дээр нь хөдөө орон нутгийн сургуулийн дэргэд заавал дотуур байр байх шаардлага үүсдэг. Дотуур байр бол хүүхдүүдийн гэр орон нь. Тийм болохоор хүүхдүүдийг дааруулах, нэг өрөөнд олноор оруулж тохь алдуулахгүй байх нь төрийн үүрэг. Цэцэрлэгийн эрхлэгч, багш, бага ангийн багш нарын ачаалал бүр илүү байдаг. Жишээлбэл манай аймгийн Жаргалант суманд шинэ хүүхдийн цэцэрлэгийн барилга чухал шаардлагатай байгаа. Цэцэрлэгийн эрхлэгч, багш нар хамжаад жил бүр будаг шунх түрхэж, ганц нэг цонх шиллэх зэргээр аргалж байна. Ингэж хэдий хол явах юм бэ. Жил бүр холбогдох яаманд хүсэлт тавьдаг. Шийдвэрлэгддэггүй нэг цэцэрлэгийн асуудалтай. Энэ жил 2015 оны төсөвт тусгуулах гэсэн боловч ажил нь эхлээд санхүүжилт зогссон барилга байгууламжаа гүйцээе гэдэг бодлогоор төсөв батлагдсан. 2016 оны төсөвт яаж ийж байгаад тусгуулах бодолтой байгаа. Ер нь санхүүжилт нь зогссон сургууль цэцэрлэгээ 2015 онд ашиглалтанд оруулахгүй бол том том балгас л үлдэх аюул нүүрлээд байсан. Таны хэлдгээр шинэ сургууль цэцэрлэгийн хүлээлт, эрэлт маш их байна шүү дээ. Мөрөн суманд гэхэд усан бассейнтай 640 хүүхдийн сургуулийн барилга баригдаад дуусч байна.

Гэтэл төр гүйцэтгүүлсэн ажлынхаа санхүүжилтийг өгдөггүй, зураг төсвийг нь гэнэт өөрчлүүлдэг байдлаас болж нэг талаас хүүхдүүд, нөгөө талаас хувийн хэвшлийнхэн хохирч байна. Үүний цаана төрөөс мөнгөө авч чадаагүй компаниуд их хэмжээний зээлийг банкнаас авчихсан. Эргээд банкны чанаргүй зээлийн хэмжээ ихэсч банк санхүүгийн салбарыг эрсдэлд оруулах аюултай.

Хөдөө хотын багш нарын ялгаа их байна гэж ярьдаг. Энэ ялгааг яаж арилгах вэ. Дандаа л хөндөгдөж байдаг асуудал.

Эхлээд багш нарын нийгмийн асуудлыг ярихгүйгээр боловсролын чанарт дэвшил гарна гэж байхгүй. Сайн сургууль, сайн багшийн

төлөөх өрсөлдөөн нийслэл хотод өндөр цалингаар хэмжигдэж байна. Гэтэл хөдөө
орон нутагт ажиллаж байгаа чадварлаг багш хувийн сургуулийн багш нар шиг өндөр цалин
авч чадахгүй байгаа ш дээ. Тиймээс багшийн үнэлэмжийг сайжруулдаг эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байна. Энэ шинэчлэлийг багшийн зэрэг олгох асуудлаас эхлээд шийдээд явах хэрэгтэй. Саяхан Монгол банкнаас хөдөө орон нутагт амины орон сууц худалдан авахад зориулж 8 хувийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр болсон. Энэ бол залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллахад их дэм болно. Насаараа багшилсан хүн үр хүүхдүүдтэйгээ нийлээд тохилог амины орон сууцанд амьдрах боломж бүрдэж байна. Харин банкууд энэ зээлийн талаарх мэдээллийг иргэддээ сайн өгөх шаардлагтай байна. Би нэг зүйлийг нилээд удаан ажигласан. Тэр юу вэ гэхээр багш нар маань өөрсдийнхөө асуудлыг ярихаасаа илүү манай сургуульд 
ширээ сандал, их засвар, орчин үеийн кабинет л хэрэгтэй байна гээд байдаг. Форумын хувцасаа авч чадахгүй байгаа хүүхдүүдийн нэрсийг нь хүртэл бичээд өгөх жишээтэй. Багш нар эрүүл мэндийнхээ асуудалд хамгийн их анхаарах ёстой гэж харагддаг. Байнгын чимээ шуугианд ачаалал стресс ихтэй. Байнга зогсоно. Олон хүний амьсгал, шохойны тоосжилт гээд тооцвол зөндөө л юм гарна. Багш нар нэгдээд саналаа боловсруулж Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиудад нарийвчлан тусгуулах боломжтой гэж хардаг.

Багш нар тулгамдсан асуудлаа төлөөлөл болсон УИХ-ын гишүүнээр дамжуулж хуулинд тусгуулах эрх нь бүрэн байгаа гэж хэлмээр байдаг. 2014 оны хувьд Боловсролын сайдад хүсэлт гаргаж 50 гаран сая төгрөгийн тоног төхөөрөмжийг аймгийнхаа сургуулиудад хүргүүлсэн. 2015 оны Улсын төсөвт ажил нь эхлээд зогссон бараг бүх сургууль, цэцэрлэг, дотуур байрны үлдэгдэл санхүүжилтийг тусгуулж, Мөрөн 2 дугаар суругуулийн спорт заалыг шинээр барих хөрөнгийг тусгуулж чадсан шүү гэдгийг багш нартай уламжлахад таатай байна.