A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Оюунлаг хөвсгөлчүүд Эх орны ирээдүй
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Оюунлаг хөвсгөлчүүд Эх орны ирээдүй

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 625

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилгаар Хөвсгөл аймгийн оюутнуудыг ажлын байранд зуучлах Хөвсгөл хөтөч ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж 120 орчим оюутанд ажлын байрыг зуучлав.

Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дэргэдэх оюутан залуучуудын хөгжлийн төвөөс оюутнуудын мэдээлэл мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор олон төрлийн сертификаттай сургалтуудыг хийж 480 орчим оюутнуудыг хамрууллаа.

Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дэргэдэх оюутан залуучуудын хөгжлийн төвөөс оюутнуудын дунд “Хөх сувд” дууны наадмыг зохион байгуулж шилдгээр шалгарсан 13 оюутны дууг мэргэжлийн дуу бичлэгийн студид бичүүлж өргөмжлөл гардуулав.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлагаар жил бүр зохион байгуулагддаг 2014 оны спортын наадамд 90 гаруй баг оролцож сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг төрлүүдээр өрсөлдөж Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын баг хоёр дахь удаагаа шилжин явах цомын эзнээр шалгарлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан жил бүр “Оюутан дүү нартаа зөвлөлгөө” номыг шинээр оюутан болох дүү нартаа хэвлүүлэн хүргүүлдэг уламжлал тогтож 11-12-р ангийн сурагчидтай чөлөөт ярилцлага, уулзалтыг зохион байгуулдаг.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийн оюутнуудад “Хөгжлийн өрсөлдөөн” сэдвээр лекц уншив. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн цалингаараа байгуулсан “Оюунлаг Хөвсгөлчүүд-2014” оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 60 оюутан шалгарч тус бүр 500.000 төгрөгийн тэтгэлэг хүртлээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 200 сая төгрөгөөр нутгийнхаа 280 оюутанд сургалтын тэтгэлэг олгоод байна. Эдгээр оюутнууд сургуулиа төгсөөд сум, орон нутагтаа ажилласанаар мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдах бололцоо бүрдэнэ.