A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Шинэ мөрөн цогц хөтөлбөр
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Шинэ мөрөн цогц хөтөлбөр

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 603
  • 2014 онд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилсан “Шинэ Мөрөн” орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний 2.7 тэрбум төгрөгийн ажил хийгдлээ. 2015 оноос Орон сууцны эхний ээлжийн барилгын ажил эхэлнэ.

  • Мөрөн сумын Дулааны станц ашиглалтад оров. Энэхүү станцын үйл ажиллагааг хэвийн явуулах мэргэжлийн боловсон хүчин, үйл ажиллагааны зардлыг холбогдох яаманд уламжлан шийдвэрлүүлэх шаардлагатай.

  • Мөрөн сумын авто замын мастер төлөвлөгөөг боловсруулж 2014 онд ОНХС- ийн 3.9 тэрбум төгрөгөөр 6.5 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо. 2015 онд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Мөрөн сумын дунд тойргийн 9.8 км авто зам шинээр барих хөрөнгийн Улсын төсөвт тусгуулав. Ингэснээр Мөрөн сумын гэр хорооллын тоосжилт багасч, өнгө үзэмж сайжрах болно.

  • Мөрөн суманд баригдаж байгаа битүү худалдааны төвийн барилгын ажилтай танилцаж, үлдэгдэл санхүүжилтийг 2015 оны Улсын төсөвт тусгуулав.

  • Мөрөн сум ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар Үерийн даланг шинээр барьж ашиглалтад орууллаа.

Мөрөн сумын ЗДТГ-ын шинэ байр ашиглалтад орж төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирлаа. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, багийн дарга нарын ажлын бүтээмж нэмэгдэх бололцоо бүрдсэн байна.

Мөрөн сум өндөр хүчин чадалтай хяналтын камертай боллоо. Ингэснээр гэмт, хэрэг зөрчил багасч, гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэнэ. Мөрөн сумын иргэд амар тайван ажиллаж, амьдрах таатай орчин бүрдэж байна.

Мөрөн сум өвс тэжээлийн фондоо засварлаж чадлаа. Өвөлжилт хаваржилт хүндэрсэн үед Мөрөн сумын мал бүхий иргэд болон бусад сумдад өвс тэжээл хүргэх, тусламж үзүүлэх боломж бүрдэв.