A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Хөвсгөл аймгийн хүн ам ихтэй багуудыг эрчим хүчинд шат дараатай холбоно.
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөл аймгийн хүн ам ихтэй багуудыг эрчим хүчинд шат дараатай холбоно.

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 648

“М-Си-Эс Интернэйшнл” компани 2003-2004 онд Булганаас Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг хүртэлх 300 орчим км цахилгаан дамжуулах агаарын шугам тавих ажлын санхүүжилт хөрөнгийг гаргаж, Монгол инженер, ажилчдын хүчээр барьж байгуулснаар Хөвсгөл аймгийн бүх сум эрчим хүчний төвийн шугамд бүрэн холбогдов. Ингэснээр хөвсгөл аймагт хүнсний болон бусад чиглэлийн үйлдвэрүүдийн хүчин чадал нэмэгдэж, ажлын байрны тоо өсжээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан бүх суманд эрчим хүч холбогдсонтой уялдуулан “Цахим- Хөвсгөл” хөтөлбөрийг санаачлан эхлүүлж

бүх суманд шилэн кабель татах, хөдөөгийн 88 багийг холбоожуулах, бүх сумыг цахим хаягжуулах ажлыг бүрэн хийж гйүцэтгэв. 2014 оны 10 дугаар сард Оросын холбооны улсаас эрчим хүчний хараат байдаг Ханх сумын удирдлагуудтай уулзаж, эрчим хүчний дотоодын эх үүсвэртэй болох тухай судалгааны багийнхан болон ажлын хэсгийн ахлагч эрчим хүчний дэд сайд нартай уулзав. Цаашид хүн ам ихтэй хөдөөгийн багуудыг эрчим хүчинд холбох ажлын зураг төсвийг гаргах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөжээ.