A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Сүүлийн 20-30 жил малчдын өвөлжөө хаваржаа шинэчлэгдээгүй.
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Сүүлийн 20-30 жил малчдын өвөлжөө хаваржаа шинэчлэгдээгүй.

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 639

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр Монгол орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 1524,14 мянган га талбай бүхий таримал ойгоор нэмэгдэж, ойрхог чанар 9,0 хувьд хүрнэ; ойн тогтвортой менежмент бий болж, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд чанарын ахиц гарч, экологийн ач холбогдол бүхий эрүүл ой бий болно. Ойн экосистем, биологийн олон янзын хамгаалалт сайжирна. Монгол орны говь, тал хээрийг ойжуулах агро-ойн аж ахуйн үндэс тавигдана. Ойн дагалт баялгийн ашиглалтыг сайжруулах замаар хүн амын хүнсний хангамж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг төсөл санаачлагч дурдлаа.

Л.Энх-Амгалан гишүүн 

 Ойн тухай хууль их хатуу хууль. Хөдөө орон нутагт хашаа хороогоо шинэчлэх, хүүхэддээ айл гэр болоход нь нэг торх бэлтгэх гэхээр бүх эрхүүдийг нь хаачихсан байдаг. Энэ бодлого бол хуулийг арай зөөлчилсөн байдлаар орж ирж. Тэгэхээр бодлого гарсны дараа хуулиа өөрчлөх гэж байна уу? Төр иргэдийн тарьсан модыг худалдаж авдаг болсон. 1га-г нэг сая төгрөгөөр авахаар байгаа. Энэ нь урамшуулалт болж чадахгүй байгаа. Энэ өртөгнөөсөө хамаагүй бага. Би орон нутагт очоод иргэдэд та бүхэн ганц мал маллаж орлого олдог биш мод тарьж мөнгө олох боломжтой байгаа шүү гэж хэлдэг. Харамсалтай нь нөгөө хүмүүст энэ нь яг урамшуулалт болж чадахгүй байна. Малчдын хэрэглээнд өгч байгаа гоожингийн хэмжээ хэрэглээг нь хангаж чадахгүй байна. Сүүлийн 20-30 жил малчдын өвөлжөө хаваржаа шинэчлэгдээгүй. Энэ нь малчдад өгч байгаа гоожингийн хэмжээ хаана ч хүрэхгүй байгаатай холбоотой юм.Үүнийг нэмэх зайлшгүй шаардлага байгаа гэж хууль санаачлагчдад хэлсэн юм.