A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан эмэгтэйчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан эмэгтэйчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 534

Монголд эмэгтэйчүүдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан нийслэл хотноо Монгол Улсын өнцөг булан бүрээс олон зуун эмэгтэйчүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж чуулж байна. Хөвсгөл аймгийн сум бүрээс аймгийнхаа эмэгтэйчүүдийн дуу хоолой болж чадсан манлайлагч 44 төлөөлөгч нийслэл хотод хүрэлцэн иржээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан эдгээр эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзахдаа “Шагналын дээжийг нөхөр авдаг, харин эхнэрүүд галаа түлж, цай чанаж, суух завгүй ажиллаж харагддаг, тухайн айл гэрийг зөв сайхан авч явахын тулд бүх зүйлээ зориулж байдаг атлаа ямар ч нэргүй, хүндлэлгүй байгаа нь ажиглагддаг. Энэ байдлыг хараад ер нь хурал зөвөлгөөн болохоор нөхрүүд явдгийг тэнцвэржүүлье гэж бодсон. Эхний удаа аймгийнхаа Малчин эмэгтүйчүүдийн чуулганыг энэ хавар Мөрөн хотноо зохион байгуулсан” гэж хэллээ. Хөвсгөл аймгийн эмэгтэйчүүдийн төлөөллийн зүгээс Хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэг оношлогооны үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох, Өрх толгойлсон, олон хүүхэдтэй, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой эмэгтэйчүүдийг мэргэжлийн сургалтад хамруулж, ажлын байраар хангах, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж, хөнгөлттэй зээл олгох, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, ганц бие ахмадуудын нийгмийн халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг олон саналыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд тавьж, хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллахыг хүссэн юм.