A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Хөвсгөлийн 2000 гаран малчид Ноосны урамшууллаа аваагүй.
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөлийн 2000 гаран малчид Ноосны урамшууллаа аваагүй.

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 507

2011 оноос малчдад анх удаа Монгол Улсын Засгийн газар УИХ-ын тогтоолын дагуу ноосны урамшуулал олгож эхэлсэн. Энэ урамшуулал Бод, богийн арьс ширэнд урашуулал олгох тогтоолоор үргэлжилж, малчид уг арга хэмжээг баяртай хүлээн авч байсан. Тухайн сумын гэрээт хоршоондоо ноос арьс ширээ  тушааж, хоршоод нь цааш үндсэний үйлдвэрлэгчдэд хүргэх ажлыг гүйцэтгэх хэлбэрээр хийгдэж байсан энэ ажил хэл амгүй, цогц байдлаар хийгдэж чадаагүй. Ноос, арьс ширний урамшууллаа авч чадаагүй малчин өрх гомдол мэдүүлэх үзэгдэл олон гарч байсан ч 2014 оных шиг олон малчин өрхийг хамрах хэмжээнд хүрч байгаагүй. Үүний нэг жишээ нь Хөвсгөл аймгийн хэмжээнд 2000 гаруй малчин өрх Ноосны урамшууллаа авч чадаагүй бөгөөд энэ урамшууллын мөнгөн дүн нь 400 гаран сая төгрөгт хүрээд байна. Эдгээр малчин өрхүүд малынхаа тоо толгойноос хамаарч 200- 1.5 сая төгрөгийнхөө урамшууллыг авч чадаагүй байна. Хөвсгөл аймгийн Малчид ноосны урамшууллаа бүрэн авч чадаагүйн гол буруутныг тухайн аймгийн бүртгэлийн хэлтсийн ажилтны хайхрамгүй, хариуцлагагүй байдлаас болсон гэдгийг сумдын хоршоодын зүгээс хэлж байгаа. Ноос тушаасан малчин бүрийг дэлгэрэнгүй бүртгэж Мал хамгаалах санд явуулах Мал хамгаалах сангаас ирсэн бүртгэлийн дагуу рамшууллыг шилжүүлэх ёстой байтал зөвхөн малчдын нийт тоог мал хамгаалах санд хүргүүлсэн алдаа гарчээ. Энэ мэтчилэн төрийн албан хаагчын буруутай үйл ажиллагаанаас малчид хохирч үлдэх ёсгүй гэж хөдөөгийн иргэд бухимдалтай байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хувьд ноосны урамшууллаа авч чадаагүй бүх малчин өрхүүдийн судалгаа, авах ёстой урамшууллыг мөнгөн дүнг дэлгэрэнгүй гаргаж, шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэх, ингэснээр төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж малчид хохирсон нь батлагдсан тохиолдолд төр малчдаа хохиролгүй болгох ёстой гэсэн байр сууоь илэрхийлж байсан юм. Харин ноос, арьс ширэн олгох урамшууллыг  зөвхөн хоршооны гишүүн малчин өрхөд олгон гэсэн заалтыг УИХ, ЗГ-ын түвшинд цуцалж 2016 оны 1 дүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулжээ. Энэ хугацаанд ноос, арьс ширний урамшууллын нэрээр олон хуурамч хоршоод байгуулагдсаныг цэгцлэх, зохион байгуулалтад оруулах ажлыг хийх юм байна.