A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Монгол бичигтнүүд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нэрэмжит шагнал хүртэв.
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Монгол бичигтнүүд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нэрэмжит шагнал хүртэв.

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 588

Монголын уран зургийн галерейд Монгол бичгийн улсын уралдааны шагнал гардуулах арга хэмжээ боллоо.  Уг уралдааныг насанд хүрэгчид, өсвөр үе гэж 2 ангилан явуулсан бөгөөд дотроо цэвэр бичигтэн, Монгол бичгээр урлахуй, Монгол бичгийн мэргэжлийн уран бүтээл гэсэн ангиллаар явуулсан байна. Монгол бичгийн Улсын уралдааныг МОНЦАМЭ агентлагийн дэргэдэх “Хүмүүн бичиг” сониноос жил бүр эрхлэн явуулдаг бөгөөд Монгол улсын хэмжээнд бүсчилэн зохион байгуулж сургуулийн сурагчид, багш нар, монгол бичгийг эрхэмлэн дээдлэгч, эхлэн суралцагч гээд насны болон ажил мэргэжлийн хязгаарыг үл харгалзан зохион байгуулдаг байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 1993 онд онд Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга байхдаа Монгол бичгийн уралдааныг санаачлан зохион байгуулах хүсэлтээ тус сонины эрхлэгч, нэрт орчуулагч МУСГЗ Г.Акимд гаргаж, анхны уралдааныг зохион байгуулж байсан түүхтэй. Энэ цагаас хойш хойш өнөөдрийг хүртэл 21 дэх жилдээ Монгол бичгийн уралдаан зохион байгуулагдаж байна. Энэ уралдааныг Хүмүүн бичиг сонины хамт олон жил бүр тасралтгүй зохион байгуулж, уг уралдааны ивээн тэтгэгч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нэрэмжит  шагналыг бий болгожээЭнэ нь Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэхэд төр засгийн бодлого гаргачдыг татан оролцуулах, төрийн анхаарлын төвд Монгол бичгийн үр нөлөөг тогтооход томоохон түлхэц болж байна гэдгийг Хүмүүн бичиг сониныхон хэлж байна. Монгол бичгийг Улсын уралдааны шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Монголын худалдаа ж үйлдвэрийн танхимын дарга Б.Лхагважав, нэрт соён гэгээрүүлэгч Ш.Лувсанвандан агсны гэр бүл, хэл бичгийн ухааны нэртэй эрдэмтэн докторуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцжээ. Монгол бичиг бол дэлхийн соёл, Монгол бичиг байгаа цагт Монгол улсын тусгаар тогтнол мөнхөд орших болно.