A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Хүний хөгжлийн сан өрөнд баригджээ
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хүний хөгжлийн сан өрөнд баригджээ

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 509

2015.01.10 өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан:

УИХ-ын гишүүн Л.Энх-АмгаланХүний хөгжлийн сан өрөнд баригджээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 81 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Хуульд өөрчлөлт оруулах хүрээнд зорилтот бүлгийн 0-18 хүртэлх насны хүүхдэд Хүний хөгжил сангаас сар тутамд 20 мянган төгрөг олгох боломж бүрдэнэ. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар айл өрхийн амьжиргааны төвшинг үл харгалзан 0-18 хүртэлх насны бүх хүүхдэд сар тутамд 20 мянган төгрөг олгодог юм. Гэхдээ нийт 800 мянга гаруй өрхийн 10 гаруй хувь нь Хүүхдийн мөнгийг огт авдаггүй юм байна.

Хэлэлцүүлгийн шатанд хөндсөн анхаарал татахуйц асуудал нь Хүний хөгжлийн сан өнөөдөр өрөнд баригджээ. Сангийн сайдын онцолсноор тус сан 900 гаруй тэрбум төгрөгийн өртэй болсон аж. Уг нь дээрх сан гурван эх үүсвэрээс орлого нь бүрдэх ёстой ч зарим нэг шалтгааны улмаас орлого бүрдээгүй, мөн сар бүр хүүхэддээ 20 мянган төгрөг олгох үүднээс бонд гаргаж эх үүсвэрийг нь бүрдүүлэх замаар явсаар 900 гаруй тэрбум төгрөгийн өртэй болсон аж.  

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өр тавин байж, хүүхдийн мөнгийг алагчилж олгохыг дэмжихгүй. Хүний хөгжлийн сан нь халамжийн сан болж хувирсан байна. Хүний хөгжил сангаар дамжуулж өнөөдрийн байдлаар 1.2 их наяд төгрөгийг иргэдэд олгосон байна. Энэ нь нийт дүнгээрээ гаднаас босгосон бондын хэмжээнд хүрэхүйц мөнгө. Гэтэл үүнийгээ халамж хэлбэрээр тараачихсан. Энэ мөнгө хэрэгтэй айл өрх бий ч одоо сонголт хийх боломжийг нь олгоё. Сар бүр 20 мянган төгрөг авах юм уу, хүрэлцэхгүй байгаа сургууль, цэцэрлэг барихад зарцуулах уу гэдэг сонголтыг нь өгье. Хэрвээ бид энэ санг халамж болгож хувиргах гэж байгаа бол мөнгөн тэтгэмж болгоё. Хүүхдээ вакцинд хамруулах юм бол, хүүхэддээ ерөнхий боловсрол олгодог бол олгоё. Хүн амаа өсгөх бодлого юм бол 18 нас хүрээд дээд боловсрол эзэмших, эсвэл мэргэжлийн сургуульд суралцахад ашиглах Ирээдүйн боловсролын даатгалын сан болгож болдоггүй юм уу” гэсэн байр суурь илэрхийллээ.